ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХҮҮХДҮҮДИЙН 86% НЬ РОТАВИРУСТАЙ БАЙНА

2021 оны 11 сарын 302021-11-30
ЭМНЭЛЭГТ ХЭВТСЭН ХҮҮХДҮҮДИЙН 86% НЬ РОТАВИРУСТАЙ БАЙНА

      Бага насны хүүхдүүдийн дунд ротавирусийн халдвар их байна. Улсын хэмжээнд гүйлгэж байгаа гэсэн оноштой хүүхдүүдийн 80 хувь, Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн 86 хувь нь ротавирусийн халдвар авчээ.  Хүүхдүүд 38-40 хэмээр халуурч,  өдөрт 15-20 удаа бөөлжиж, олон давтамжтай суулгаснаар хурдан хугацаанд шингэний дутагдалд орж байна. Ротавирусийн халдвар их байгаагаас эмнэлгийн ачаалал эрс нэмэгдлээ. 

Х ОХИН ЦАГТ 3-4 УДАА БӨӨЛЖИЖ, ЭМНЭЛЭГТ ЯАРАЛТАЙ ХҮРГЭГДЖЭЭ

vvvv.jpg

Х охин 2 нас 7 сартай. Өнгөрсөн хагас сайны шөнийн 3 цагаас эхэлж, цагт 3-4 удаа бөөлжиж эхэлжээ.  Тэрээр 39 хэм хүртэл халуурч, маш хурдан шингэн алдаж эхэлсэн. Улмаар БГД-ийн хүүхдийн эмнэлгийн хүлээн авах тасагт ирж үзүүлэхэд яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэснээр 2 дахь өдрөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Охины ээж Б: Охин маань шөнө дунд олон удаагийн давтамжтайгаар гэнэт бөөлжиж эхэлсэн. Улмаар уруул ам нь хатаж, шингэний дутагдалд орсон юм. Халуун нь 39 хэм хүрч буурахгүй байсан учраас харьяаллын дагуу БГД-ийн хүүхдийн эмнэлэгт үзүүлэхээр ирсэн. Ирэх замдаа хросолтой ус их хэмжээгээр өгсөн ч эргээд бөөлжиж гаргаж байсан. Тиймээс бага багаар өгсөн. Хросолыг бага багаар өгөх ёстой гэдгийг маш сайн ойлгосон. Хүлээн авах тасагт эмч үзсэнээр яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Шингэн нөхөх дусал залгуулж, эмчилгээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Их аюултай, амархан зүгээр болдоггүй вирус байна. Өнөөдрөөс охин маань гүйлгэж эхэлсэн. Гэвч биеийн байдал нь хурдан дээрдсэн.

bbbb.jpg

БГД-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙН 86% РОТАВИРУСААР ӨВЧИЛЖЭЭ

БГД-ийн хүүхдийн эмнэлэг өнгөрсөн 3 сараас ковидын тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол энэ сарын 22-ноос хүүхдүүдээ хүлээн авч эхэлсэн. Нийт  120 ортойгоос 7 хоногийн хугацаанд 118 хүүхэд хэвтэн эмчлүүлж, ор дүүрснээр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Ирж байгаа хүүхдүүдийн 86 хувь ротавирусийн халдвар авсан. Хүүхдүүдэд өндөр халуурах, гүйлгэх, суулгах шинж тэмдэг илэрч байна.

БГД-ИЙН ХҮҮХДИЙН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Б.МӨНХЗУЛ:

Ротавирус нь гадаад орчинд 9-19 хоног амьдрах Бөгөөд амьсгалын замаар болон  бохир гараар дамжина. Ихэвчлэн 0-3 насны хүүхдүүд халдвар авч, хүндэрч байна. Ротавирус нь нарийн гэдсийг үрэвсүүлж, өнгөн ханыг устгаснаар шим тэжээл болон хүний биед ашигтай бактерийг биеэс гаргадаг. Ингэснээр хүүхэд их хэмжээний ус, эрдэс, давсаа алддаг учир шингэний дутагдалд орж, хүүхдийн аминд аюул учирдаг. Хүүхдүүд шингэн алдахад эцэг эхчүүд нэг удаагийн тариураар хоросолыг өгч байна. Энэ нь буруу. Харин халбагаар бага багаар өгөх нь зүйтэй. Сүүлийн хоёр жил цар тахлаас үүдэж иргэд гадуур гарах нь бага байсан бол энэ жил чөлөөтэй зорчиж байгаагаас ротавирусийн халдвар их байна. Эцэг эхчүүд гарын ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Мөн хүүхдүүддээ ротавирусийн эсрэг вакцин тариулвал энэ өвчнөөс сэргийлж чадна.

dddd.jpg

РОТАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН Ч ДАРХЛАА ТОГТОХГҮЙ, ХЭДЭН Ч УДАА ӨВДӨХ ЭРСДЭЛТЭЙ

Хэрхэн сэргийлэх вэ?

2 хүртэлх насны хүүхдийг вакцинжуулна.

Ротавирусийн вакциныг Интермэд, Гурван гал зэрэг эмнэлэгт хийж байна. 3 тун бөгөөд тус бүр 50 мянган төгрөгийн үнэтэй. Аманд дусаадаг хэлбэрээр вакцинжуулж байна.

 

 

 

Санал болгох

З.Цэвээндорж: Нийтийн тээврийн богино эргэлт зохион байгуулснаар хүлээлт багасаж байна

Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Цэвээндоржоос нийтийн тээврийн богино эргэлт болон уртасгасан цагийн үйлчилгээ, цахим системийн талаар тодрууллаа.

1 цагийн өмнө
МУИС-ийн дөрөвдүгээр байрны баруун талын 140 метр замыг хаана

жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

1 цагийн өмнө
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн ажиллагааг ирэх сарын 1 хүртэл зогсоолоо

Дээрх хугацаанд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргаж буй өргөдөл, хүсэлт, албан бичгийг d_bsch_tg@shuukh.mn цахим хаягаар хүлээн авна.

2 цагийн өмнө
Золбин нохой, муурны устгал эхэллээ

Мэргэжлийн байгууллагын хэлж буйгаар эзэнгүй нохой, муур нь нэг талаараа халдварт өвчин тараах, хүн урснаар өвчин үүсгэх зэрэг хор хөнөөлтэй.

3 цагийн өмнө