Турк улсын алдарт брэнд болох JAKAMEN манай улсад аль хэдийн өөрийн салбар дэлгүүрээ нээгээд амжжээ. Дэгжин хээнцэр, ганган тансагийг эрхэмлэгч эрчүүдийн брэнд болох энэхүү брэнд 1976 оноос өдийг хүртэл сонгодог болон уламжлалт хэв маягийн хослол болон эрчүүдийн эд хэрэглэлийг урлаж бүтээж иржээ.
Улаанбаатар хотын MAXMALL худалдааны төвийн 3-р давхарт үйл ажиллагаагаа явуулж буй тус дэлгүүр ХАВАР, ЗУНЫ бүтээгдэхүүнээ эрхэм үйлчлүүлэгч нартаа дэлгэн толилуулахад бэлэн болжээ.
Тус дэлгүүр тун удахгүй албан ёсны нээлтээ хийж үйлчлүүлэгч худалдан авагч нартаа тор дүүрэн ГЭНЭТИЙН БЭЛЭГ барих гэж буйгаа ихэд нууцалж байгаа юм байна
Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус брэндийн дэлгүүрийн https://www.facebook.com/jakamenmongolia сошиал хаягаас авах боломжтой юм байна.
