УИХ дахь АН-ын бүлэг хуваарь ёсоор өнөөдөр хуралдаж, бүлгийн дарга Д.Ганбатаа огцруулах асуудлыг хэлэлцсэн. Өнөөдрийн хуралд 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнд бүрэлдсэн бүлгийн 11 гишүүнээс 10 нь оролцжээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид гачигдал гарч хөдөө явах болсон тул чөлөө мэдүүлсэн байна.
Хурал ширүүхэн маргаанаар үргэлжилж, бүлгийн ажилтнуудаа танхимаас гаргажээ. Түрүү жил АН-д элссэн гэгддэг Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг УИХ-ын тухай хуульд зааснаар бүлэгт нэмж бүртгэх ёсгүй тул тэд хуралд оролцох эрхгүй.
Өнөөдрийн хурлаар Д.Ганбатыг чөлөөлөх магадлал өндөр хэмээн яригдаж байсан боловч бүлгийн хурал нэгдсэн шийдвэр гаргаж чадалгүй таржээ.