Нүүрсэн яндангийн хулгайг зогсоох тогтоолын төсөл санаачилжээ

15
2022 оны 5 сарын 92022-05-09
Нүүрсэн яндангийн хулгайг зогсоох тогтоолын төсөл санаачилжээ

Монгол Улсад автомашины нүүрсэн янданг авдаг сүлжээ үүссэн бөгөөд БНХАУ руу хил нэвтрүүлэн худалдан борлуулдаг. ГЕГ-аас ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2020-2021 оны хооронд улсын хилээр катализаторын хаягдал нэрээр 27 тонн 585 кг автомашины нүүрсэн янданг хилээр гаргасан байна. Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааны жагсаалтад багтдаггүй тул хулгайн замаар болон бусад байдлаар цугларсан нүүрсэн янданг энгийн горимоор гаалийн бүрдүүлэлт хийж улсын хилээр нэвтрүүлдэг байна.

Иймд УИХ-ын гишүүн С.Бямбацогт автомашины катализатор буюу нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг хориглох тогтоолын төсөл санаачилжээ.

Тогтоолын төсөл 2 зүйлтэй. УИХ-ын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт нэмэлт оруулж, автомашины нүүрсэн яндан, нүүрсэн яндангийн хаягдлыг улсын хилээр гаргахыг хориглохоор тогтоолын төсөлд тусгасан байна.

Мэргэжлийн байгууллагын ирүүлсэн мэдээллээс үзэхэд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 1.259.868 автомашин хөдөлгөөнд оролцож байгаагаас нийслэлд 676.974, орон нутагт 582.894 автомашин хөдөлгөөнд оролцож байна. Нийслэл хотын хэмжээнд тоёота приус маркийн 133.235 автомашин хөдөлгөөнд оролцож байна.

Цагдаагийн байгууллагад сүүлийн 4 жилийн байдлаар автомашины зөөлөн яндан алдагдсан дуудлага, мэдээлэл 892 бүртгэгдсэн бөгөөд 2021 онд 129, 2022 оны нэгдүгээр улирлын байдлаар 19 гэмт хэрэг байна.

Автомашины хөдөлгүүрээс ялгарах утаанд агууллагддаг онц аюултай нүүрстөрөгчийн дутуу исэл (СО), нүүрс устөрөгч (НС), азотын исэл (NOx ), хортой бохирдуулагч, утаа үүсгэгч бодисууд, хүхрийн исэл, тоосонцор, хар тугалганы нэгдлүүд, альдегид, бензапирен болон бусад 200 гаруй химийн хорт бодисууд катализаторгүй тохиолдолд шууд агаар мандалд цацагдаж ноцтой аюулд хүргэдэг учраас катализаторыг салгаж авах, зарах, хулгайлах зөрчил нь хүн болон хүрээлэн буй орчны эсрэг хийж буй онц аюултай үйлдэл гэж олон улсад үздэг.

Санал болгох

С.Амарсайхан: Арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоох ёсгүй

Арилжааны банкууд ипотекийн зээлийг  олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болсон. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

11 минутын өмнө
АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

3 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

3 цагийн өмнө