ТУЛГА тойрсон: Нохойд барьдаг моднууд

2022 оны 5 сарын 62022-05-06
ТУЛГА тойрсон: Нохойд барьдаг моднууд

"Ажлаа хий" жагсаалаас хойшоо үр дүн гарсангүй, юу ч өөрчлөгдсөнгүй. Нөгөө л нэг хуурамч улс төр явсаар. Хаа байсан Австралиас Ж.Батзандан ажлаа орхин ирж Монгол Улсыг өөрчлөхөө мэдэгдэв. УИХ-ын гишүүн Т.Доржханд танхимаасаа гарч Сүхбаатарын талбайд жагсав. Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар төрийн ордон тойрч мөргөл үйлдэн эсэргүүцлээ илэрхийлэв. Өндөр хоолой, тэмцлээрээ нэгэнт олонд танигдсан А.Отгонбаатар, Ж.Батзандан, орчин үеийн улстөрчийн загвартай Т.Доржханд нарын яриад байгаа зүйл нь эцсийн дүндээ нэг. Эдгээр улсууд ерөөсөө л Үндсэн хуулиа өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог болон ажиллах хугацааг сунгах ёстой гэсэн л байр суурин дээр нэгдэж бас шаардаж байгаа. Цаад захиалагч эзэн нь нэг гэсэн үг.

279530045_401509108493521_711622459712819890_n.jpg
Ж.Батзандан "Их засаг" Үндсэн хуулийг хэрэгжүүлнэ хэмээн мэгэдэл хийж байгаа нь.

2019 онд Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж УИХ-ын гишүүдийг 108 болгон ажиллах хугацааг нь 5 жил байлгах ёстой гэх саналыг гаргаж ирж байсан. Ингэхдээ 54-ийг нь мажоритар систем буюу одоогийн сонгуулиар үлдсэн 54-ийг нь пропорционал буюу намын жагсаалтаар сонгоно гэсэн билээ. Тухайн үед эрх баригч болон цөөнх намууд аль аль нь нааштай байсан юм. Гэвч сонгууль дөхсөн мөн зарим нэг асуудлаас болоод яг энэ асуудлууд орхигдон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсан. Гэхдээ энэ асуудал мартагдсангүй Үндсэн хууль батлагдсаны дараа жилээс эхлэн мэр сэр яригдсаар өдийг хүрч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тогтолцоог өөрчилж УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байлгах тал дээр санал нэгдэж байгаагаа чуулганаар илэрхийлж байлаа. Мөн бусад намын дарга нар ч гэсэн үүн дээр санал нэгтэй байгааг Т.Доржханд гишүүн хэлж байсан юм. Болохгүй юм байхгүй. Яг статистик тоогоо авч үзвэл Монгол Улс 99 эсвэл 120 магадгүй 200 гишүүнтэй байх бололцоогоо аль хэдий нь хангачихсан. Нэг УИХ-ын гишүүн 1992 онд 28 мянган хүн төлөөлж байсан бол одооо 44-45 мянга гаруй хүнийг төлөөлж байгаа. Гол нь энэ тогтолцоонд Монголын улс төр бэлэн үү гэдэг л эргэлзээтэй. 

279504540_334252165477827_4145711889702662266_n.jpg

Ер нь улс төрөөс орхигдоогүй нэг сэдэв нь энэ сэдэв. Одоо бол олон нийтийн саналыг авах ажиллагаа Ж.Батзандан, Т.Доржханд, А.Отгонбаатар нараар эхлэн явагдаж байна. Энэ гурван улс төрчөөс илүү үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ л хүсэж байгаа. Гэтэл гэнэт л түүний хүслийг бурхан сонссон юм шиг ордноос гадуур улс төрийг нь сайн дурынхан хийгээд эхэллээ. Ж.Батзандан Австрали улсаас яаран ирж сүржин мэдэгдэл хийн, Т.Доржханд залуусын үзэл бодлыг өөрийнхөө хүслийг гүйцээхэд ашиглаж, А.Отгонбаатар олны анхаарлыг татдаг гэхчлэн тус тусын ажлаа хийж эхэлж байна. Яг л нохойд барьдаг мод шиг.

279857120_1884180525113432_2600945979321436085_n.jpg
Т.Доржханд Сүхбаатарын талбайд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардан жагсаж байгаа нь.

Нэг л газар авч өгөхгүй байна. Нэг зүйл анзаарлаа залуучууд хаана, юуны төлөө жагсахаа мэддэг болсон гэдгийг өчигдөрийн Т.Доржхандаар удирдуулсан жагсаал харууллаа. “Өөрчил эсвэл тар” гэх сүртэй урианы цаана Үндсэн хуульд өөрчлөлт оруулж гишүүдийн тоог нэмэх, давхар дээлтэй байлгах, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох гээд МАН-ын хүсэл явж байна уу даа гэж хардмаар. Тийм ч учраас учир мэддэг залуус газар авахгүй жагсаалд очоогүй.

278939377_1164620070962071_2780928095325068316_n.jpg
А.Отгонбаатар Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг шаардан мөргөл үйлдэж байгаа нь.

МАН-аас энэ тогтолцоо руу шилжих ажлаа эрчимжүүлэх нь нэгэнт тодорхой болжээ. Өдөр болгон л нэг улс төрчөөр дамжуулан иргэдийн тархи руу сигнал өгч эхэлж байна. Ингэж дасгаж байгаад өөрсдөө аргагүй эрхэнд ард түмний саналаар мөн гарцаагүй шаардлагаар өөрчилж байгаа мэт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажил эхэлж нэг л мэдэхэд Монгол Улс 100 гаруй гишүүнтэй болж парламентын гишүүд нь урт удаан хугацаанд ажиллан шагналд нь Ерөнхийлөгчөө дахин улираан сонгоод амар сайхандаа жаргацгаана. Энэ өөрчлөлт нь эрх баригч болон цөөнх аль аль намд ашигтай. 50 хувийг нь одоогийн сонгуулиар сонгоод 50 хувийг нь намын жагсаалтаар оруулаад ирэх болохоор жинхэнэ “цүнх”-ээ бариад ороод ирнэ гэсэн үг. Гэхдээ Үндсэн хууль бол Монгол Улсын эцэг хууль. Энэ хуулийг тийм ч амархан хоёр жилдээ нэг хөндөөд өөрчлөөд байдаг зүйл биш. 2019 онд нэмэлт өөрчлөлт оруулж 2020 оноос эхлэн мөрдөж ирсэн нэмэлт өөрчлөлтөө хоёр жилийн дараа дахин өөрчилнө гээд яриад явбал Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, Эрх баригч намын нэр хүндэд томоор халтай. Тийм ч учраас мэргэн санаа олж нохойд модоо барьж байгаа нь энэ ч юм билүү...

Б.Энхтулга

 

Санал болгох

2 сая долларын хахууль ба хууль

Нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төслийн мэдээллийг Засгийн газрын 247-р тогтоолын хавсралт буюу Төрийн нууцын жагсаалтад хамруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдлаа.

2 сарын өмнө
Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

2 сарын өмнө
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

3 сарын өмнө
ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй.

3 сарын өмнө