Г.Баярмагнай: Хатаамал сүүний үйлдвэртэй болчихвол жилд 30 сая ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой

2022 оны 5 сарын 112022-05-11
Г.Баярмагнай: Хатаамал сүүний үйлдвэртэй болчихвол жилд 30 сая ам.долларыг дотооддоо үлдээх боломжтой

“Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдвээр сүү бэлтгэн нийлүүлэлтийн гол оролцогчид болох малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд өнөөдөр чуулж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын малчин, улсад 32 жил сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлж байгаа Г.Алтанцэцэг нээж үг хэлсэн.

Тэрээр, “Өнөөдөр малчид, үйлдвэрлэгч, фермерүүд нэгдэж сүүний салбарт хэрэгтэй байгаа асуудлыг ярихаар цуглаж байгаад малчин хүний хувьд туйлын баяртай байна. Цар тахлын нөлөөгөөр ингэж хэлэлцэж, цуглах боломж гаралгүй удлаа. Сүүний салбарт малчдыг төлөөлж байгаагийн хувьд зуны улиралд сүү нийлүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлмээр байна. Иймээс энэ чиглэлд ээлтэй бодлого баримталж, санхүүжилт хийхийг төр, засгийнханд уриалж байна. Ялангуяа зундаа малчдаас хуримтлуулсан сүүгээр өвөл нь шингэн сүү найруулах боломжтой үйлдвэр байгуулагдвал энэ асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Малчин хүний хувьдөвлийн улирал гэдэг хатуу. Иймээс сүү цуглуулах боломжийг бүрдүүлж, зуны улирлыг ашигтай байдлаар үр өгөөжтэй хамтарч ажиллах нь маш чухал. Өнөөдөр малчин хүний орлогын эх үүсвэр сүүний салбарт шинэ шийдэл ярьсан сайхан чуулган болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Манай улс жилд дунджаар 30 орчим сая ам.доллартой тэнцэхүйц хэмжээний хатаамал сүү импортоор авч байна. Малчид болон үйлдвэрлэгчдийн зүгээс төрийн дэмжлэгтэйгээр энэхүү урсгалыг дотооддоо үлдээх боломжтой гэж үзэж байна. Сүү бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоонд жилийн дөрвөн улирлаас хамаарч хүйтний улиралд малчид төдийлөн сүү нийлүүлэх боломжгүй байдаг нь гол асуудал болж байгаа юм.

Энэхүү асуудлыг шийдэх зорилгоор АПУ Дэйри ХХК нь хатаамал сүүний үйлдвэр дотооддоо байгуулах зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд үүний тулд төр, хувийн хэвшил, малчид хамтран хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийн боломжийг эрэлхийлж нягт хамтран ажиллах шаардлагатай байгааг чуулганд оролцогчид онцолж байна.

_UGA6619.jpg

Чуулганы үеэр АПУ Дэйри компанийн захирал Г.Баярмагнай, "Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ" гэлээ.

_UGA6673.jpg

Хатаамал сүү нь үнээний шингэн сүүн дэх хуурай бодисын агууламжийг стандартын дагуу тогтоон сүүний усыг ууршуулсан бүтээгдэхүүнийг хэлдэг бөгөөд сэргээн ашиглах боломжтой, шингэн сүүтэй ижил найрлагатай гэдгээрээ давуу талтай юм.

Санал болгох

БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

6 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

7 цагийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

4 өдрийн өмнө
Байр суурь: Мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв

Монголбанк шийдвэрээр өчигдөр бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болголоо. Төв банк он гарснаас хойш хоёр дахь удаагаа бодлогын хүүг ийнхүү эрс чангаруулсан нь энэ.

5 өдрийн өмнө