Хэлэлцүүлэг: Сүүний салбарыг сэргээхэд хөрөнгө оруулах шаардлагатай

1
2022 оны 5 сарын 112022-05-11
Хэлэлцүүлэг: Сүүний салбарыг сэргээхэд хөрөнгө оруулах шаардлагатай

“Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдвээр сүү бэлтгэн нийлүүлэлтийн гол оролцогчид болох малчид, үйлдвэрлэгчид, фермерүүд өнөөдөр чуулж байна. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр оролцогчид юу ярьсныг хүргэе.

Малчин Д.Хишигжаргал:

-Сүү нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд малчдад маш өндөр ашиг шимтэй үхэр шаардлагатай байна. Өнөөдөр фермерүүдэд байгаа үхэр зардал их, өгдөг орлого нь бага. Ийм учраас сайн үхэртэй болохын тулд төрөөс дэмжлэг хэрэгтэй. Ногоон тэжээл тариалах газрын асуудлыг шийдвэрлэж өгөх шаардлагатай байна. Чанарлаг тэжээлээр тэжээж чадахгүй байгаа учраас сүүний гарц бас бага байдаг. Сүүний гарцаа нэмэгдүүлчихвэл нийлүүлэлтээ нэмж чадна. Өдөрт 300-400 литр сүү нийлүүлдэг айл бямба, ням гарагт амрахад л бараг нэг тонн сүүгээ гашилгахаар байна. АПУ Дэйри компани хатаамал сүүний үйлдвэр байгуулах санал гаргаж байгаа нь сайн. 2-3 өдрийн сүү гашилна гэдэг бол их мөнгөө гашилгаж байна гэсэн үг. Энэ хорогдлыг гаргахгүй байх боломжийг нь бүрдүүлчихвэл малчдын орлого нэмэгдэнэ.

АПУ Дэйри компанийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай:

-Сүүний салбарт боломж их байна. Монгол Улс 4 сая үхэртэй. Харин сүүний зах зээлд тэргүүлэгч Шинэ Зеланд улс 2 сая л үхэртэй. Тэд дэлхийн сүүний зах зээлийн 30 гаруй хувьд бүтээгдэхүүн нийлүүлдэг. Тэгэхээр бидэнд тэднээс илүү боломж байгаа. Энд хүрэлцэн ирсэн малчид уулзаасай, ярилцаасай, сайн туршлагаа хуваалцаасай. Бид сүүний зах зээлээс өндөр өгөөжөөс илүү хэрэглэгчийн амин дэмийг яаж бүрдүүлэх вэ, яаж ашиг орлогыг нэмэгдүүлэх вэ гэдэг талаар ярьж байгаа.

Хатаамал сүүний үйлдвэрт тушаагаад орлоготой байх тухай. Нийт үхрийнхээ ашиг шимийг маш бага ашиглаж байна. Үхрийнхээ тодорхой хувийг сааж нийлүүлж байгаа. Бусад үхрийн тухайд ашиглалтгүй байгаа. Сүүний гарцыг сайжруулсан фермертэй болчихвол байгаа орон нутагтаа аз жаргалтай амьдарна. Бид малчдаас сүүг нь очиж авъя. Найдвартай технологийн дагуу сайн сүүг хэрэглэгчид хүргэе. Бид малчдад хөрөнгө оруулалт хийж байна. Сүүний мөнгөө оройтуулахгүй өгч, бусад дэмжлэгийг бас үзүүлдэг. 21 аймгийг хэрсэн сүлжээтэй болчихвол монгол хүний сүүний хэрэглээг 3 дахин нэмэгдүүлэх боломж байна. Эрүүл шүдтэй, ясны сийрэгжилтгүй, дархлаа сайтай иргэдтэй байя. Төрийн дэмжлэг бидэнд хэрэгтэй байна. Мах, ногоо, тариалангийн салбарт төрийн зүгээс дэмжлэг, хөрөнгө оруулалт хийж байна. Харин сүүний салбарынх тийм ч хангалттай биш. Хэрэгцээ нь байгаа учраас хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг дээр бид дуу хоолойгоо нэгтгэх хэрэгтэй байна.

-Силкрөүд мэжик ХХК-ийн гүйцэтгэх захирал Я.Энхээ:

-Манайх Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг. АПУ Дэйри компанитай 4 жил хамтран ажиллаж байна. Фермерүүдийг 3 хувийн зээлд хамруулбал маш их өгөөжтэй хөрөнгө оруулалт болно. Бидэнд хүү багатай зээл хэрэгтэй байна. Фермерүүдэд тоног төхөөрөмжийг нь хүү багатай зээл өгчихвөл үйл ажиллагаагаа сайн үргэлжлүүлээд явна. Зун их хэмжээний сүү саачихвал малчдын сүүг авах байгууллага байдаггүй. Бид хөнгөлөлттэй нөхцөлөөр сүү нөөцлөх боломжтой болчихвол малчдын сүүг ээдүүлэхгүй, цуглуулаад байж чадна. Энийг л бид хүсээд байгаа юм шүү.

Ази тивийн сүүний түншлэлийн зохицуулагч, Нарийн бичгийн дарга нарын газрын гүйцэтгэх захирал Б.Батбаатар:

-Монголчууд бид сүү сүүн бүтээгдэхүүн ашиглаж ирсэн түмэн. Сүүний ашиг тусын тухай бид мэднэ. Бусад улсад сүүний тухай ярихад малынх уу, ургамлынх уу гэдэг асуулттай тулгардаг. Харин бид бол малын сүү гэдгийг шууд ойлгоно. Сүү, сүүний салбарыг экспортын түвшинд хөгжүүлэх шаардлагатай. Дэлхийн хэмжээнд 722 тэрбум ам.долларын зах зээл байгаа. 2030 он хүртэл жил бүр 7 хувийн өсөлт үзүүлнэ. Ийм өөдрөгөөр харж байгаа. Монгол Улсын хувьд Дэлхийн банкныхан 4 салбарт хөрөнгө татах боломжтой гэж үзсэн. Нэг нь эрчимжсэн мал аж ахуйтай хамтарсан сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах салбар. Монгол Улсад суугаа гаднын Элчин сайдууд юу ярьдаг вэ гэхээр, экспортлох тал руугаа сарлагийн сүү, ингэний саам, гүүний саамаа ашиглах шаардлага байна гэж ярьж байсан.

Санал болгох

БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-II

Монгол Улс Хятадын баруун бүс нутагтай төмөр зам, авто замаар холбогдсоноор Төв Ази, Баруун Азийн орнуудтай экспорт, импорт хийх өргөн боломж нээгдэнэ. Баруун бүсийн уул уурхайн түүхий эдийг Хятадын зах зээлд цаашид нийлүүлэх боломж бий болно.  

5 цагийн өмнө
БНХАУ-ын Баруун хойд хилийн бүс ба Монгол-I

Хятад улс дотоодынхоо бүсчилсэн хөгжлийн зохицуулалтыг таван жилийн төлөвлөгөөндөө тусгадаг бөгөөд 2021 онд батлагдсан XIV таван жилийн (2021-2026) төлөвлөгөөнд хилийн боомтын хөгжлийг дэмжиж, хил орчмын тосгодын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэн, хилийн худалдааг шинээр хөгжүүлнэ гэж заажээ. Энэ дагууд дэмжиж хөгжүүлэх хилийн боомтуудад манай улстай холбогдох нь Эрээн хот (Монгол талаас Замын-Үүд), Ганцмод (Монгол талаас Гашуунсухайт), Сэхэ (Монгол талаас Шивээхүрэн) гэсэн гурван боомт нэр дурдагдан багтсан. 

6 цагийн өмнө
Дэлхий нийт далд уурхайн хөгжилд аюулгүй ажиллагааг чухалчилж байна

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Оюу толгой компани хамтран анх удаа зохион байгуулж байгаа “Монголын уул уурхайн 7 хоног” чуулган “Далд уурхайн симпозиум”, “Аж үйлдвэржилт”, “Үүсмэл ордын ашиглалт”, “Сайн засаглал ба салбарын тогтвортой хөгжил” сэдвүүдээр өчигдөр үргэлжиллээ.

4 өдрийн өмнө
Байр суурь: Мөнгөний бодлогыг хатууруулах нь зөв

Монголбанк шийдвэрээр өчигдөр бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж 12 хувь болголоо. Төв банк он гарснаас хойш хоёр дахь удаагаа бодлогын хүүг ийнхүү эрс чангаруулсан нь энэ.

5 өдрийн өмнө