Ж.Баттөгс: 4 сая үхэртэй монголчууд ядуу, 2 сая үхэртэй шинэ зеландууд баян амьдарч байна

1
2022 оны 5 сарын 112022-05-11
Ж.Баттөгс: 4 сая үхэртэй монголчууд ядуу, 2 сая үхэртэй шинэ зеландууд баян амьдарч байна

АПУ Дэйри компаниас санаачлан “Сүүний салбарын сэргэлт ба хөрөнгө оруулалт” сэдвээр сүү бэлтгэн нийлүүлэлтийн гол оролцогчид болох малчид, үйлдвэрлэгчид, фермерүүдийн чуулга уулзалтыг өнөөдөр зохион байгуулсан.

Арга хэмжээний үеэр Монголын Үхэрчдийн холбооны тэргүүн Ж.Баттөгс Сүүний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдэл сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн. 

---------------------------------------------

Тэрээр, "Сүүний салбарын хөгжилд кластер ферм чухал нөлөө үзүүлнэ. Энэ бол хамгийн бага өртгөөр фермүүдийг бий болгож, банк-үйлдвэрлэгч-фермер гэсэн гурван оролцогчийн нэмүү өртгийн сүлжээнд хамтарч ажиллахыг хэлээд байгаа юм. Байрлалын хувьд нягтарсан, зардлын хувьд хямд байх, тээврийн зардлаа хамтарч шийддэг байх хэрэгтэй.

Бид Баяндэлгэрт анхны кластер фермийг байгуулсан. Тэрүүгээрээ 10 айл АПУ Дэйри үйлдвэрт сүүгээ нийлүүлээд явж байгаа. Хоёр дахийг нь Аргалант суманд байгуулаад 10 айл мөн л тус үйлдвэрт сүүгээ нийлүүлж байна. Үнээний үүлдрийг сайжруулах, цэвэр үүлдрийн үхрийн цөм сүрэгтэй болох зорилго тавиад байгаа. Ингэснээр 1 үнээнээс авах саалийн хэмжээгээ нэмж 3000-4000 литр болгож олон улсын жишигт хүрье. Тэгэхгүй бол манай бэлчээрийн үхэр зуны гурван сард саалгаад 700-800 литр сүү өгөөд 11 сард дэлэн нь ширгэчихэж байна. Бид 3 удаагийн импортоор Францаас монбиллиард үүлдрийн үхэр авчирсан нь 10 гаруй жил амьдарч байна. Аймаг, сумуудаар бас тархаж байна.

Манай улсад 85 мянган саалийн үнээ байна гэж статистикчид ярьж байгаа. Эндээс 60 сая литр сүү аваад байгаа гэж үзэж байгаа. Хэрвээ эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлбэл 14 мянган үхрээс л 60 сая литр сүү авчихна. Тэгэхээр 70 мянган үхэр цаана нь хэмнэгдэнэ гэсэн үг. 1 бод мал жилийн хугацаанд 7 га бэлчээр ашиглаж байна гэдэг эрдэмтдийн судалгаа байна. Энэ бол 490 мянган га бэлчээрийг доройтуулахаас хамгаалах боломж. Амьт амьтнаас метан ялгарна. Саалийн үнээнээс 60-70 литр ялгадас, шивэх ялгардаг. Тийм учраас метаны хэмжээ нь 51 литр гэж үзээд байгаа юм. 

280464253_1889261847938633_7905631562751299175_n.jpg

Бидэнд фермээ хөгжүүлээд явахад тулгарч байгаа хэдэн асуудал байна аа.

1-т, хүний нөөцөө сургах хэрэгтэй байна. Дэлхий дээр байгаа сайн туршлагуудыг нэвтрүүлэхийн тулд "Төгс" сургалтын төвөө байгуулсан. 

2-т, тэжээлийн асуудал. Бид кластер ферм дээр гидропоник гээд туршигдсан хөргөгчийг санал болгож байна. Энд өдөр болгон 32 кг улаанбуудай тариад 100 кг тэжээл авах хөрсгүй тариалалт бий. Үүнийг хэвшүүлбэл өвөлдөө өдөр бүр шүүслэг ногоон тэжээл идүүлэх боломжтой болно. Намар бол хорголжин тэжээлээ нөөцлөөд өгчихнө гэж тооцож байгаа. Ингэснээр 1 үнээнээс 4000 литр сүү авна гэж тооцож байна.

3-т, фермерч хүн 2-4 цагийг шивэхтэй ноцолдож өнгөрөөж байна. Цаашид бид шивэх татагчийг ашиглаад Монголын нөхцөлд 100 метр куб фондод хадгалаад хаврын цагт талбайн бордоо болгож ашиглая гэж бодож байна.

4-т, кластер фермерийг түшиглээд сүү цуглуулах цэгийг байгуулъя гэж бодож байна. Эхнийхийг нь АПУ Дэйри компани Төв аймгийн Батсүмбэр аймагт байгуулаад явж байна. Энэ бол Монгол Улсын хөгжлийн бодлоготой уялдаад явж байгаа.

5-д, Засгийн газар хуурай сүүний импортоо тэг болгоно гэж байнга л ярьдаг. 2025 онд тийм улс болно гэдэг. Үүний тулд 5000 үхэр Беларусь улсаас импортолно гэсэн. Үүнийг малчид, фермерүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр өгвөл фермийн хөгжилд түлхэц болно.

6-д, өнөөдөр бид 1 кластераас 1.2 сая литр сүү сааж байна. 2030 он гэхэд зорилтот фермүүдээ байгуулж чадвал 60 сая сүүгээр үйлдвэрүүдийг хангах, цаашлаад экспортлох тухай ярьж болж байна. Өнөөдөр дотоодоо ч хангаж чадахгүй байж гадаадад гаргах тухай ярих нь хаашаа юм.

Үхэр бол доллар. Бид жил бүр 5000 тонн хуурай сүү гадаадаас импортолж байна. Энэ бол 25 саяас 30 сая ам.долларыг гадаад руу урсгаж байна. Монгол мөнгөөр жил бүр 80 тэрбум гэсэн үг. Төрөөс бидэнд жил бүр сүүний урамшуулалд 4 тэрбум төгрөг л өгч байна. Тэгэхээр кластер фермээ байгуулж, хуурай сүүний үйлдвэртэй болъё гэсэн саналтай байна" гэлээ.

280458640_1889257364605748_1028454434658241563_n.jpg

Мөн тэрээр илтгэлийнхээ төгсгөлд, "Монгол Улс 70 сая малтайгаас 4 сая үхэртэй. Гэтэл Шинэ Зеланд 2 сая үхэртэй хэрнээ дэлхийн хуурай сүүний зах зээлийн 20-30 хувийг эзэлдэг орон. Тэндээсээ мөнгө олж, баян амьдардаг. Бид бол 70 сая малтай мөртлөө ядуу амьдарч байна. Иргэн бүр баян болохын тулд өрх болгон аж ахуйтай болж сэргэх ёстой. Өнөөдөр монголчууд хэн нэгнийг муулах, онигоо болгохдоо лайк дарж, коммент бичдэг. Сүүний салбарын тухай ярихад хойрго ханддагт чинь би гомдож байдаг. Өөрсдийнхөө тухай дуугарч байгаарай. Хөдөө аж ахуйн яам 400 сая төгрөгийг будаа, тэжээл, хүлэмж, ногоо, ноос, ноолуурт өгч байна. Харин бидэнд өгч байна уу гэдгийг та нар асуугаарай. Та нар бидний амьд эс. Бид өөрсдөө хөдөлгөөнтэй, нэгдмэл цул байж шийдвэрээ гаргуулж сэргэж чадна. Бид өөрсдийнхөө төлөө, иргэдийг эрүүл аюулгүй хүнсээр хангахын төлөө тэмцэж, дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй. Эх сайхан оронд минь эрчимжсэн мал аж ахуй хөгжих болтугай" гэсэн юм.

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

2 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

2 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

2 цагийн өмнө
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна

Засгийн газар  хуралдаж байна.

2 цагийн өмнө