"Монголын аялал жуулчлалын форум" БНСУ-д болж байна

2022 оны 5 сарын 162022-05-16
"Монголын аялал жуулчлалын форум" БНСУ-д болж байна

Монгол Улсыг БНСУ-д сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” өнөөдөр Сөүл хотноо болж байна.

Форумыг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-ны зөвлөх Ж.Оюунбаатар, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат, МИАТ ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нар үг хэллээ.

БОАЖЯ, НАЖГ, МАЖХ хамтран зохион байгуулж буй энэхүү форумд Зам тээврийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан, Монголын аялал жуулчлалын 10 гаруй компани, Солонгосын 60 орчим компанийн төлөөлөл оролцож байна. Форумыг МИАТ ХК, Говь ХК дэмжин ажиллаж байна.

Форумд “Монголын аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, аяллын бүтээгдэхүүн”, мөн Монголын аялал жуулчлалын талаарх түгээмэл асуултуудын талаарх илтгэлүүд тавигдах юм.

Монгол Улсыг сурталчлах “Монголын аялал жуулчлалын форум” 05 дугаар сарын 17-нд Токио хотноо, 19 –ний өдөр Пусан болон Осакад тус тус зохион байгуулагдана.

May be an image of 1 person, standing and screenMay be an image of 12 people, people standing, indoor and text that says "몽골자연환경관광부 여행설명회 2022 연환경관광부 여행설명회 몽골자연환경관광부 여행설명회 2022"

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

2 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

2 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

3 цагийн өмнө