“Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судална

2022 оны 5 сарын 162022-05-16
“Тамгагүй төр” жүжгийг олон улсад гаргахаар судална

Соёлын сайд Ч.Номин “Тамгагүй төр” жүжгийн уран бүтээлчидтэй уулзлаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инноваци шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг Соёлын яам, Үндэсний Урлагийн их театр, УДЭТ, “Херо” интертайнмент, “Хувьсал” продакшн хамтран дахин тавьсан бөгөөд дуу хөгжим, бүжиг, тайз, дэлгэцийн цогц шийдэлтэй, үндэсний сонгодог жүжгийн хэв маягийг бүрэн шингээсэн, онцлох бүтээл болж чадсан хэмээн үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь төр хувийн хэвшлийн түншлэлийг соёл урлагийн салбарт нэвтрүүлэх сайн жишгийн эхлэл болж байна.

Соёлын сайд Ч.Номин жүжгийн уран бүтээлчдэд баяр хүргээд уг бүтээл нь Монголд төдийгүй олон улсад ч Монгол үндэстний өв соёл, дахин давтагдашгүй байдлыг илтгэн харуулах бүтээл болсоныг онцлоод инноваци шингээсэн, эдийн засгийн үр өгөөж авч ирэх бүрэн боломжтой гэлээ. Монгол Улсын засгийн газраас соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байгаагаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч “Соёлын бүтээлч үйлдвэрлэл”-ийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн монгол брэндийг хөгжүүлэхээр тусгаад байна. Энэхүү бодлогын хүрээнд Монголынхоо уран бүтээлчдийн бүтээл, туурвилыг олон улсын зах зээлд таниулахад Соёлын яам анхааран ажиллаж байгаа бөгөөд “Тамгагүй төр” жүжгийг ч олон улсын зах зээлд гаргах талаар судалж үзэхээ Соёлын сайд хэллээ.

Санал болгох

Монгол дархчуудын бүтээлийг Уран зургийн галерейд толилуулна

Үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлийг долдугаар сарын 1-7-нд Уран зургийн галерейд нийтэд толилуулна. Уран дархчуудын бүтээлийн хийц,  бусдаас ялгарах онцлог, түүх соёлын гайхалтай бүтээлүүдийн талаар сонирхохыг хүсвэл манай үзэсгэлэнгээр зочлоорой. Үзэсгэлэнд бүтээлээ оролцуулахад ямар нэгэн төлбөр, хураамж төлөхгүй.  Мандатаа урьдчилан авч бүтээлээ илгээх ёстой. Уг бүтээлүүдээс шилдэг 15 бүтээлийг шалгаруулан Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулна

7 өдрийн өмнө
“The Case for Mars” буюу "Марсын сорилт" ном маргааш уншигчдын хүртээл болно

Марс гарагийг эзэмших нь хүн төрөлхтний ойрын зорилт болсон гэдгийг бид мэднэ.

8 өдрийн өмнө
Шинэ ном: Хүчирхэг хүний нөөц бай

Интерном номын дэлгүүр өнөөдөр "Хүчирхэг хүний нөөц бай" хэмээх номын нээлтийг хийлээ. Энэ номыг Н.Бат-Отгон өөрийнхөө 17 жилийн ажил амьдралын туршлага дээр үндэслэн 5 сарын хугацаанд бичиж, хэвлүүлэн олны хүртээл болгож байгаа нь энэ.

23 өдрийн өмнө
“2022 Quiz on Korea” тэмцээнд оролцох сонгон шалгаруулалт явагдлаа

БНСУ-д зохион байгуулагдах “2022 Quiz on Korea” тэмцээний эцсийн шатны сонгон шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцох оролцогчийг сонгон шалгаруулах урьдчилсан шалгаруулалт 2022 оны 5 сарын 28-ны өдөр Олон Улсын Улаанбаатарын их сургууль дээр зохион байгуулагдлаа

1 сарын өмнө