Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар хэрэгжиж буй. Энэ хүрээнд залуу эрдэмтэд 200 гаруй гоёлын мод тарьжээ. Тэд өнгөрсөн бямба гаригт Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн дэх нэрийн төглөө ийнхүү цэцэрлэгжүүлсэн байна. Тодруулбал, Монголын залуу эрдэмтдийн холбоо өнгөрсөн оноо өөрсдийн нэрийн “Залуу эрдэмтдийн төгөл”-ийг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн онд 100 ширхэг агч мод тарьж байв. Энэ жилийн хувьд Үндэсний мод тарих өдрийг 60 гаруй гишүүн хамтдаа мод тарьж тэмдэглэсэн нь энэ аж. Энэ мэтчилэн залуу эрдэмтэд хавар намартаа 100 гаруй мод тарьж 2025 он гэхэд өнгө алагласан гоёлын модтой төгөлтэй болохоор зорьж байгаа юм.
Мод тарих цаашдын арчилгаа , хортон шавжаас сэргийлэх устгах гэх мэт ажлыг Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын судалгаа хариуцсан мэргэжилтнээс заавар зөвлөмж авсан байна.
МЗЭХ-ны гүйцэтгэх захирал Д.Хандмаа болон салбар холбоодын тэргүүн...
МУБИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын судалгаа сургалт-аргазүйн төвийн эрхлэгч, доктор Я.Гэрэлчулуун