Их долоогийн бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар хамтарсан тунхаглал гаргалаа

2022 оны 5 сарын 162022-05-16

Дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч Их долоогийн бүлгийн орнууд болох Канад, Франц, Герман, Итали, Япон, Их Британи, АНУ, Европын Холбооны  Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалт өнгөрсөн долоо хоногт ХБНГУ-д боллоо. Уулзалтаар Орос-Украины болон олон улсын бусад тулгамдсан асуудлын улмаас дэлхийд хүнсний хямрал, өлсгөлөн нүүрлэж байгааг анхааруулж, хамтарсан тунхаглал гаргалаа. Мөн Украин, Молдав улсын Гадаад хэргийн сайд нар урилгаар  оролцлоо.

Их долоогийн бүлгийн эдгээр орон нь Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах, түүнд ирээдүйгээ өөрөө сонгох, цэцэглэн хөгжихөд нь туслахын төлөө эв санаа нэгдмэл байгаагаа илэрхийлж байна.

Эх сурвалж: https://www.dw.com/en/g7-foreign-ministers-meet-in-germany-over-global-crisis-of-russias-ukraine-invasion/a-61780303

Их долоогийн бүлэг нь Украинд хүмүүнлэгийн тусламж, шаардлагатай үед цэргийн болон батлан хамгаалахын тусламжаа үргэлжлүүлэн үзүүлэх, Украины эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сэргээн босголтод дэмжлэг үзүүлэхээ дахин  амлаж, тус улсын ирээдүйгээ сэргээн босгоход нь дэмжлэг үзүүлэхийг бусад түнш, улс оронд уриалж байна.

Олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг бүрэн дагаж мөрдөх, хүмүүнлэгийн тусламжийг хурдан, аюулгүй, саадгүй хүргэх, энгийн иргэдийг хүмүүнлэгийн тусламжаар нүүлгэн шилжүүлэх, нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн очих газраа сонгох эрх чөлөөг нь хангах, гал зогсоох, ямар ч  болзолгүйгээр цэргээ нэн даруй буцаан татахыг ОХУ-д уриаллаа.

ОХУ-ны зүгээс Украины хил хязгаарыг өөрчлөх гэж оролдохыг Их долоогийн бүлгийн орнууд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэр дундаа Крым болон бүх муж улсын бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжихэд оролцоно гэдгээ илэрхийллээ.

Их долоогийн бүлгийн орны Гадаад хэргийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын онцлог нь дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудалд анхаарлаа хандуулсан явдал байв.

Орос-Украины хямрал нь Украины хөдөө аж ахуйн экспортыг боомилж, олон улсын зах зээл дээр үнийн огцом өсөлтийг бий болгож, улс орнуудыг хүнсний хямрал, өлсгөлөнд нэрвэгдүүлж,  дэлхийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн Их долоогийн бүлгийн орнуудын Гадаад хэргийн сайд нар мэдэгдлээ.

Тиймээс дэлхийн хүнсний хямралын шалтгаан, үр дагаврыг удахгүй Их долоогийн бүлгийн орны Хөгжлийн сайд нарын уулзалтаар тодорхойлж, Дэлхийн хүнсний аюулгүй байдлын холбоо болон Олон улсын түнш бусад байгууллагатай нягт хамтран ажиллах замаар уг асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдлээ.   

Санал болгох

Төв Ази дахь шинэ өрнөл

АНУ 2021 оны наймдугаар сард Афганистанаас гарсны дараа Талибанууд тус улсад засгийн эрхийг гартаа авсан боловч Афганистаны дотоодод байдал тогтворжих бүү хэл сүүлийн үед террорист үйлдлүүд идэвхжих болжээ.

2 цагийн өмнө
Хятад-Монгол-Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа

Хэдийгээр хүндхэн сорилттой тулгарч байгаа ч хүндрэл дунд үргэлж боломж байдаг. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгаж байгаа эрин үед Хятад, Монгол, Оросын эрчим хүчний салбарт хамтран ажиллах асар их боломж байна. Гурван улс нүүрстөрөгчийн ялгаруулалтыг багасгах, ногоон хөгжил гэсэн зарчмын дор ногоон хөгжлийн шилжилтийг хамтран судлах хэрэгтэй. Би эрчим хүчний хамтын ажиллагааны талаар дөрвөн санал хэлмээр байна.

8 өдрийн өмнө
Биткойноор бүхнийг худалдаж авч болдог улс

Энэ долоо хоногт дэлхийн криптовалютын зах зээлд ноцтой гэж хэлж болохуйц сүйрэл дагуулсан мэдээнүүд хөвөрсөөр

13 өдрийн өмнө
Дэлхийн банк Афганистанд 150 сая.долларын тусламж үзүүллээ

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ удаа олгосон 150 сая ам.доллар нь нийт 195 сая орчим ам.долларын тусламжийн сангийн эхний хэсэг бөгөөд дараагийн 24 сард дахин 45 сая ам.долларыг олгоно гэжээ.

13 өдрийн өмнө