ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

2022 оны 5 сарын 172022-05-17
ЦАГ АГААР: Өдөртөө 20 хэм дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад нийт нутгаар дулаарч, тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор болон Хэрлэн голын хөндийгөөр, өдөртөө Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр,  тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус, бусад хэсгээр 6-8 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө  0-2 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Санал болгох

Голын усанд живж байсан 34 иргэний амь насыг авран хамгаалав

Гол, усны ослоос иргэдийг хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голын эрэг дагуу болон голоор хөдөлгөөнт болон завьт эргүүл энэ сарын 15-аас эхлэн үүрэг гүйцэтгэн ажиллаж байна

3 минутын өмнө
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрлэг лугаа учирна

ЗУНЫ ИЛҮҮ ТЭРГҮҮН САРЫН ГУРВАН ХӨХ ХАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, ялангуяа Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар хурц нартай, аагим халуун өдрүүд үргэлжилж,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний бороо орох тул,  болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

4 цагийн өмнө
Арван редакцыг ёс зүйн алдаа гаргасан гэж дүгнэлээ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хорооны 2022 оны  хоёрдугаар улирлын хурал зургадугаар сарын 21-ний өдөр болж гурван гомдол гаргагчаас ирүүлсэн хорин зургаан редакцад хамаарах гомдлыг хэлэлцлээ

20 цагийн өмнө