Я.Содбаатар: Монгол Улсад хүнсний хувьсгал хийх тогтоолын төслийг хэлэлцүүлнэ

2022 оны 5 сарын 202022-05-20
Я.Содбаатар: Монгол Улсад хүнсний хувьсгал хийх тогтоолын төслийг хэлэлцүүлнэ

Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2022.05.20  /мэдээлэл хийлээ. 

--------------------------------------------------

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар:

-Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн Баасан гаригт УИХ-ын чуулганаар хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах арга хэмжээний талаар илтгэл тавьсан. Энэ хүрээнд хүнсний хангамж аюулгүй байдлын талаар үндэсний хөдөлгөөн,үндэсний хөтөлбөр  өрнүүлэх, Монгол Улсад хүнсний хувьсгал хийх шаардлагатай байна гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцолсон.

Үүний дагуу өнөөдөр Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барьж байна. Дөрвөн заалт, 51 дэд заалт бүхий тогтоолын төсөлд дурдсанаар хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бий болгоно.  Тиймээс хууль эрхзүйн орчин, татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бий болгох, санхүүжилт даатгалын оновчтой тогтолцоог бий болгох асуудлыг хөндөж тавьсан. 

Тогтоолын төслийг ирэх долоо хоногоос холбогдох байнгын хороодоор хэлэлцэнэ. Хавсралтад таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд дөрвөн зорилт 35 үйл ажиллагааны чиглэлээр 134 арга хэмжээг хэрэгжүүлнэ.  Дээрх арга хэмжээний үр дүнд Монгол Улс 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь дотоодоосоо  хангадаг болно.

Тухайлбал, төв суурин газрын иргэдийн мах, сүүний хэрэгцээг хангахын тулд цэвэр үүлдэрийн мах сүүний чиглэлийн тус бүр 50 мянган толгой үхэр импортлох шаардлагатай. Хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангахын тулд 55 мянган тонн багтаамж бүхий орчин үеийн агуулах, зоорь, 50 га талбайд өвлийн хүлэмж бүхий  цогцолбор барина. 

Таван жилийн хугацаанд дээрх арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарсан. Эхний ээлжид 500 тэрбум төгрөг нэн шаардлагатай учраас Засгийн газрын түвшинд тодорхой арга хэмжээ авна. Бонд гаргах, хөнгөлөлттэй зээл, Засгийн газрын баталгаа гаргах асуудлаар санал оруулсан. 

Монгол Улс хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлага үүссэн. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүний 50 гаруй хувийг гаднаас авч байна. Өнгөрсөн 2021 он гэхэд нэг тэрбум ам.доллартай тэнцэх хүнсний бүтээгдэхүүнийг импортоор авчээ. Харин хүнсний экспортын хэмжээ тийм их биш гэдгийг ард иргэд мэднэ. Монгол Улс мах, төмс, гурилыг дотоодоосоо бүрэн хангаж байна. 

Гурилан бүтээгдэхүүний 33 хувь, хүнсний ногоо, сүү, сүүн  бүтээгдэхүүний 40 орчим хувь, өндөг 50 орчим хувь, загас, будаа, элсэн чихэр 100 хувь, тахианы мах, ургамлын тос, хүнсний давсаа хүртэл 100 хувь гаднаас авч байна.

Тиймээс импортийн хамаарлыг бууруулах, дотоодынхоо хэрэгцээг үндэсний үйлдвэрлэлээс хангах, цаашлаад экспортын үйлдвэрүүдийг хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд байна.

Өнөөдөр дэлхийн зах зээл дээр хүнс болон будааны үе сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн өндөр үнээр өслөө. Ялангуяа ургамлын тос, үр тарианы үнэ огцом өсч бага орлоготой иргэдийн амжиргаа, хүнсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна. Сүүлийн 15 сарын хугацаанд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр 43 хувиар, үр тарианы үнэ 56 хувиар өслөө. Сүүлийн гуравхан сарын хугацаанд будааны үнэ 20 хувиар өссөн байна.

НҮБ-ын 2021 оны судалгаагаар дэлхийн 53 орны 193 сая хүн хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орсон байна. 2020 онтой харьцуулахад 40 сая хүнээр өссөн. Нөхцөл байдал энэ онд ч дордох төлөвтэй байна.

 Э.Сосорбурам

 

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

40 минутын өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

1 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

1 цагийн өмнө
ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж байна

Засгийн газар  хуралдаж байна.

1 цагийн өмнө