Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

2022 оны 5 сарын 202022-05-20
Замын тэмдэглэгээ шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар гүйцэтгэж байна

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь нийслэлийн авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлыг гүйцэтгэдэг. Тус байгууллага энд онд хийх хотын гол болон туслах гудамж, замуудын засвар, арчлалтын ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлэн, хэд хэдэн байршилд замын нүхэн эвдрэл засварлах, хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг гүйцэтгээд байна.

Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүргийн гудамж, замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргоос Эх нялхсын уулзвар хүртэлх 1.09 км авто замын шинэчлэлийн ажлыг бүрэн хийж, дуусгажээ. Мөн Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх ажлыг эхлүүлсэн.

Авто замын хэвтээ тэмдэглэгээг шинэчлэх, нүхэн эвдрэлийг засварлах ажлыг шөнийн цагаар буюу хөдөлгөөний эрчим буурсан үед гүйцэтгэж байгаа юм. Ингэхдээ замын хөдөлгөөнийг хаалгүйгээр, урсгалыг өөрчлөх байдлаар зохицуулалт хийн, богино хугацаанд засвар, арчлалтыг хийж байна.

Харин Гүнтийн авто замын засвар, арчлалтын ажлын хүрээнд бүтцийн эвдрэлд орсон суурийг хэсэгчлэн сольж байгаа бөгөөд өчигдрөөс зарим хэсгийн асфальт хучилтыг хийж эхэллээ.

Нийслэлийн хэмжээнд нийт 57.143 ам метр талбайн хэвтээ тэмдэглэгээ байдгаас “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ 17.749 ам метр талбайн тэмдэглэгээг шинэчлэх ажлыг хариуцаж гүйцэтгэх юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР           

Санал болгох

Гурван дүүрэг дамнасан цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040 бодлогын баримт бичигт нийцүүлж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны зарчмаар “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийг хэрэгжүүлэх гэж байна

15 минутын өмнө
Монгол, Японы хамтарсан урлагийн тоглолт болно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Токүшима дахь Монгол Улсын өргөмжит Консул Каваүчи Широ, Монгол Улсын Соёлын элч Мики Ясүхиро нарыг хүлээн авч уулзлаа

2 цагийн өмнө
Хотхоны гарц хааж, бүтээн байгуулалтад хүндрэл учруулсан аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүллээ

Замын бүтээн байгуулалтын хоёр байршилд “Эрэл” ХХК-ийн эзэмшлийн газар өртжээ. Тодруулбал, Олимпын гүүрийг Нарны зам хүртэл холбосон замын бүтээн байгуулалттай холбоотойгоор гүүрний хойд талд байрлах “Эрэл”-ийн байр болон орон сууцуудын гарцын асуудал хөндөгдсөн.

19 цагийн өмнө
Ногоон нуурын гудамжны замыг хааж, хучилт хийнэ

Сүхбаатар дүүргийн Ногоон нуурын гудамжны авто замд 2005 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй тул торон хагарал, нүхэн эвдрэл ихээр үүсэж, ашиглалтын хэвийн нөхцөл алдагдаад байна

21 цагийн өмнө