Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна

2022 оны 5 сарын 202022-05-20
Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт Энэтхэг улстай хамтарна

Дэлхийн улс орнуудын хоол хүнсний хангамж, худалдаа эдийн засаг, улс хоорондын хамтын ажиллагаанд нөлөөлж байгаа цар тахлыг хохирол багатай туулах нь салбар бүрийн нэн тэргүүний зорилт болоод байна. Монгол Улсын тухайд, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, газар тариалангийн салбартаа ойрын 5 жил онцгой анхаарч, төрийн бодлогоор дэмжих, энэ салбар дахь түүхий эд бусад бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэржилтийг эрчимжүүлэх зорилт тавьсан.

Энэ хүрээнд өнөөдөр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд М.П.Сингх болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа. Уулзалтаар, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, биотехнологи, малын эрүүл мэнд, мал эмнэлгийн чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд хамтарч ажиллахаар ярилцлаа. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Ухаалаг ХАА” цахим платформыг бий болгож, БНЭУ-ын дэвшилтэт технологийг ХАА-н салбарт ашиглах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Уг платформыг бий болгосноор "Монгол Улсын хэмжээнд малчид, тариаланчид болон засгийн газар, салбарын яам, бусад төрийн байгууллагуудын шат шатны хэрэглэгчдэд ашиг тусаа өгнө" гэсэн юм.

Санал болгох

С.Амарсайхан: Арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоох ёсгүй

Арилжааны банкууд ипотекийн зээлийг  олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болсон. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

2 минутын өмнө
АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

2 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

3 цагийн өмнө