"Монгол улсын Агро-Хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл" семинар боллоо

2022 оны 5 сарын 202022-05-20
"Монгол улсын Агро-Хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл" семинар боллоо

“Монгол Улсын Агро-хүнсний тогтолцооны ногоон шинэчлэл” тайлангийн танилцуулга, бодлогын зөвлөлдөх уулзалт боллоо.

Энэ үеэр Дэлхийн банкны Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагааг тайлагнах, үр дүнг хэлэлцэв. Тайлангийн танилцуулгыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нээв.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр бид ажиллаж байна. Энэ хүрээнд Засгийн газрын түвшинд 10 том зорилтыг хэрэгжүүлэхээр салбар яамны зүгээс холбогдох хууль эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, хяналтыг тавьж ажиллахаар байна. Төрийн бодлогын хэрэгжилтийг хангахад Дэлхийн банкны санхүүжилтээр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хэрэгжиж буй “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл чухал үүрэг, оролцоотой хэмээн харж байна. Тус төслийн үр шимээр бид малын эрүүл мэндийг сайжруулах, мал аж ахуйн салбарын эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг бий болгох томоохон алхмуудыг хийх юм. Бидний энэхүү ажлыг дэмжиж хүрэлцэн ирсэн Дэлхийн банкны Сита ахлагчтай багт баярлаж талархъя” гэв.

Санал болгох

АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

2 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

2 цагийн өмнө
Энэ өдөр Монгол Улсын Их Хурлын анхдугаар сонгуулийг зохион байгуулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн З, Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 7 дугаар зүйлийг тус тус үндэслэн Улсын Бага Хурлаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийг 1992 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулахаар тогтоосон

2 цагийн өмнө