Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнгээ өгч байна

2022 оны 5 сарын 212022-05-21
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлал үр дүнгээ өгч байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны хоёрдугаар сард БНХАУ-д айлчлал хийхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян нартай  албан ёсны уулзалт хийж хэд хэдэн асуудлыг тохиролцсон. Тухайлбал, нүүрсний экспортын хэмжээг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах тухай тохиролцсон юм. Энэ яриа ажил хэрэг болж өнөөдрөөс БНХАУ-ын Эрээн хот руу задгай тээврээр нүүрс тээвэрлэх боломжтой боллоо. Ингэснээр манай улсын нүүрсний экспорт нэмэгдэнэ. Удаан хугацаанд хил хаалттай байснаас гадна чингэлэг тээврээр нүүрс тээвэрлэснээс үүдэн нүүрсний экспорт саараад байсан юм.

Мөн Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр БНХАУ-ын талтай идэвхитэй хамтран ажиллахаар айлчлалын үеэр тохиролцсон.  Энэ хүрээнд Ханги-Мандалын төмөр замын ажил эхэлж, энэ онд багтаж тус төмөр зам ашиглалтад орох юм. Ийнхүү Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүн гарч эхэллээ.

Санал болгох

С.Амарсайхан: Арилжааны банкууд ипотекийн зээлийг зогсоох ёсгүй

Арилжааны банкууд ипотекийн зээлийг  олгохгүй хязгаарласан талаар иргэд ярих болсон. Тэгвэл энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

10 минутын өмнө
АТГ: Эрүүгийн 20 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 6 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 96 гомдол, мэдээллийг шалгав

3 цагийн өмнө
Хянан шалгах түр хороог Н.Учрал даргална

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен даргалж,  хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа түр хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн

3 цагийн өмнө