БАЙР СУУРЬ: Энэ оныг дуустал тээвэр ложистикийн гацаа арилахгүй

2022 оны 6 сарын 32022-06-03
БАЙР СУУРЬ: Энэ оныг дуустал тээвэр ложистикийн гацаа арилахгүй

Цар тахлын улмаас Монголын хамгийн том боомт  Замын-Үүдээр нэвтрэх ачаа тээврийн урсгал  дахин тасрах эрсдэл нүүрлэв. Тус боомттой хиллэдэг Эрээнд Covid-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь дахин хилээ чангаруулж, хөл хорио тогтоохоор болоод байна. Улмаар ачаа тээврийн гацаа,  бараа бүтээгдэхүүний хомсдол, хүлээлт, үнийн өсөлт дахин дарамт болохыг үгүйсгэхгүй. Наад зах нь, дэлгүүрийн лангуун дээрх өрөөстэй саван, угаалгын нунтаг зэрэг өдөр тутмын ахуйн хэрэглээний үнэ дахин нэмэгднэ л гэсэн үг. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд гацаанд ороод буй тээвэр ложистикийн салбарт тулгарч буй бэрхшээл, гарц боломжийн талаар салбарын төлөөллүүд дараах байр суурийг илэрхийлэв.

---------------------------------

ИМПОРТЛОГЧ НАРТ ТАТВАР ДАРАМТ БОЛЖ БАЙНА

Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.ОРГИЛ: 

-Тээвэр ложистикийн хүндрэлүүд бий. Хоосон чингэлэг суларч эргүүлэн Хятадын тал руу экспортлох асуудал бий. Үүнд манай холбоо болон Улаанбаатар төмөр зам ХНН-ээс хамтран тохиролцож ажиллаж байна. Өмнө нь ганц, хоёрхон байсан галт тэрэгний тоо нэмэгдэхээр гаалийн хяналтын бүсүүдэд ачаалал үүсч байгаа.

Импортлогч нар гаалийн бүрдүүлэлтээ яаралтай хийж, татвар хураамжаа яаралтай төлж чингэлгийг агуулахад хүлээн авч эргүүлэн буцаах процесс нь долоо хоногийн хугацаа шаарддаг. Уг нь энэ хугацааг 1-2 хоногт багтаавал эргэлт хурдан болно. Мэдээж асуудлууд бий.

Улаанбаатар хотын түгжрэлээс авхуулаад импортлогч нар нэг дор их хэмжээний бэлэн мөнгийг татварт шилжүүлэх нь санхүүгийн хувьд дарамт болж байна. Гэхдээ үүнийг тодорхой хугацаанд даван туулна. Тяньжины боомтод түгжирч олон сар болсноос татан авсан чингэлгүүдээ авч бараа бүтээгдэхүүндээ залгуулах нь маш чухал. Энэ бол зөв зүйл гэж бодож байна.

         ТЭЭВЭР ЛОЖИСТИКИЙН САЛБАРТ ХУУЛЬ ЭРХЗҮЙН ОРЧИН ХЭРЭГТЭЙ

“Монложистикс Холдинг”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.ГАНЗОРИГТ: 

 

_UGA4590.jpg

-Тээвэр ложистикийн салбар бол Монгол Улсын эдийн засагт онцгой ач холбогдолтой томоохон үүрэг гүйцэтгэдэг. Манай улсын хувьд эдийн засаг нь уул уурхайгаас хараат. Эдийн засгийн 30 гаруй хувийг уул уурхай, түүхий эдийн экспорт эзэлж байна. Үүнийг гацаагч хүчин зүйл нь тээвэр ложистик. Нөгөө талд өрхийн хэрэглээний 60 гаруй хувийг импортын бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Гэвч энэ салбар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд дорвитой хөгжиж чадсангүй.

Бид энэ салбарыг орхигдуулсан. Өнөөдрийн нөхцөлд гарц шийдэл яривал маш олон асуудлыг ярих болно. Тяньжины боомтоос авхуулаад Эрээн-Замын-Үүд, Гашуунсухайт, хойд хөршийн асуудал ч байна.

Хамгийн чухал нь, хууль эрхзүйн орчныг нь зөв болгох хэрэгтэй. Тээвэр ложистикийн салбарыг олон улсын бодлогоор хангах хууль эрхзүйн орчныг бий болгох нь чухал.

ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭРТ ХОМСДОЛ ҮҮСЧ, НЭГ АЧАА САР ГАРУЙ ХҮЛЭЭГДЭЖ БАЙНА

Монголын тээвэр зуучлалын нэгдсэн холбооны  удирдах зөвлөлийн дарга П.СОЛОНГО: 

-Хоосон чингэлэг Улаанбаатарт овоорох байдалтай байна. Нэг чингэлэг дунджаар сар гаруйн хугацаанд хүлээгдэж байгаа. Хамгийн гол нь, чингэлгийн эргэлтийн чиглэлд хомсдол үүсч байгаа тул зөв эргэлтийн асуудлаа шийдэх нь чухал. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарт ачаа тээврийн чингэлэг тээвэр буюу терминалтай болох нь чухал. Ингэснээр Тяньжин боомтоос чингэлэг тээвэр шууд төмөр замаар орж ирэх боломж бий.

             ЭНЭ ОНЫ ТӨГСГӨЛ ХҮРТЭЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ ДЭЭРДЭХГҮЙ

Эдийн засагч Г.БАТСУУРЬ: 

_UGA4490.jpg
_UGA4490.jpg

-Монгол Улсын хувьд энэ жил нүүрсний экспорт, импорт аль аль нь төдийлөн нэмэгдэхгүй болов уу. Урд хөрш цар тахалтай, хойд хөрш дайнтай нөхцөл байдал хүндхэн байна. Хятадын баримталж буй zero covid бодлого намын Их хурал хүртэлж үргэлжилнэ. Энэ хурал ирэх аравдугаар сард болно. Хурлын дараа тээвэр ложистикийн асуудал яаж шийдэгдэхийг мэдэхгүй. Тэгэхээр энэ оны төгсгөл хүртэл нөхцөл байдал дээрдэхгүй болов уу.

Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тээвэр ложистик гацаанд байна. Энэ хугацаанд импортын бараа бүтээгдэхүүний үнэ 40 дахин өсч импляцын 50 гаруй хувийг жин дарж байна.

Үүнд тээвэрлэлтийн зардал, хадгалалтын зардал болон бусад шалтгаан ч нөлөөлж байгаа. Гэсэн ч импортын зардал эрс нэмэгдсэн нь хоёр улсын аль аль талд авлигын систем үүссэн байж магадгүй. Өнөөдрийн нөхцөлд богино хугацаанд валютын орлого олъё гэвэл алтыг дэмжсэн бодлого хэрэгтэй. Нүүрстэй адил их овор хэмжээгүй, ямар нэгэн байдлаар экспортын гацаанд орохгүй тул алтыг хүчтэй дэмжсэн бодлогоор орлого олж болно. Мөн дэлхийн зах зээлд зэсийн баяжмар өндөр үнэд хүрсэн үед саадгүй гаргах нь чухал байна.

Бидэнд овор хэмжээ багатай түүхий эдүүдээ богино хугацаанд экспортлох боломжтой гэж харж байна. Түүнээс биш дотоодод бид хэчнээн “Шинэ сэргэлтийн бодлого”, “Алсын хараа 2050” яриад ч хилийн асуудлаа шийдэж чадахгүй бол энэ бүхэн худлаа болно.

Хэрэв нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлье гэвэл ногоон бүсийг хөгжүүлэх нь чухал. Өнөөдрийн байдлаар экспортолж буй нүүрсний дийлэнх нь урьдчилж төлбөр хийгдсэн тул бидэнд бодитоор валют орж ирэхгүй байна.  

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө