XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

2022 оны 6 сарын 32022-06-03
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Манай оронд анх 1960, 1970-аад оны үед тухайн үеийн Газарзүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн ахмад эрдэмтэн, төрийн шагналт Н.Лонжид байгалийн хөргөлттэй мөсөн зоорийг Монгол орны хэмжээнд хэд хэдэн газар барьж байгуулсан түүхтэй.

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

Мөсөн зоорийг анх барих санал дэвшүүлэн туршилт хийх санал авч байхад тухайн үед эсэргүүцэх хүмүүс цөөнгүй байжээ. Тухайлбал “Энэ бол Мянгуужин, санаанд оромгүй мөрөөдөл, зуны халуунд яавч тэсэхгүй, хайлж ор мөргүй алга болно” гэж байсан. Гэвч бүтээн байгуулалт хийгдэж, ард иргэд зуны улиралд шинэ мах хэрэглэх боломжийг олгосон нь тухайн үед магтан сайшаагдаж байжээ.

Төрийн шагналт, доктор, дэд профессор Намгарын Лонжид агсны бариулсан мөсөн зоорийг төр засгаас үнэлэн 1977 онд оновчтой саналаар, 1979 онд БНМАУ-ын сайд нарын зөвлөлөөс зохиогчийн эрхийн гэрчилгээ, 1996 онд шинэ бүтээлийн патент зэргийг тус тус өгч байсан түүхтэй. Харин 1988 онд тухайн бүтээлийн үнэ цэнийг ойлгож, ард түмний амьдрал болон улс орны бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Монгол улсын төрийн шагнал” олгосон.  Тэрээр 1959 оноос хойш мөсөн байгууламжийн талаар судлан дагнан мэргэшиж, энэ талаараа 10 гаруй ном, 170 гаруй мэргэжлийн зөвлөмжүүд бичиж гаргасан байна.

    

Хүүшийн амны мөсөн зоорийн дотор талд, 1994 он.

Эх сурвалж: ШУА

Санал болгох

2 сая долларын хахууль ба хууль

Нийслэлд хэрэгжүүлэх LRT буюу баганан тулгуурт хөнгөн галт тэргийн төслийн мэдээллийг Засгийн газрын 247-р тогтоолын хавсралт буюу Төрийн нууцын жагсаалтад хамруулах гэж байна гэсэн мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдлаа.

2 сарын өмнө
Шүүхийн шинэтгэлийг бүтэн болгоё-Прокурорын хууль

Шүүхийн шинэтгэлийн үйл явц дөрөв дэх Засгийн газартаа үргэлжилж байна. 2012 оны парламент Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай, Шүүх байгуулах тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталсан. Зам дундаас алдаа оноогоо шүүрдэн өнөөгийн парламент Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болгон багцалсан. Өмнөх шинэтгэл Хуульчдыг холбоог байгуулснаараа, шүүхийн захиргааг шүүн таслах ажлаас салгаснаараа, шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангаснаараа, Японы Жайка төслийн тусламжтайгаар эвлэрүүлэн зуучлалыг Монголд нэвтрүүлснээрээ онцлог байв. Харин сүүлийн шинэтгэл Шүүхийн сахилгын болон Мэргэшлийн хороог байгуулан, хариуцлагыг чангатгаснаараа онцлог хэмээгдэж байна.

2 сарын өмнө
XX зууны нэрт эрдэмтэн, Төрийн шагналт Намгарын Лонжид агсны бариулсан БАЙГАЛИЙН МӨСӨН ЗООРЬ

Цул мөсөн зоорь Улаанбаатарт 7 (500 – 1000 тонны багтаамжтай), Завхан аймгийн Тосонцэнгэлд 1 (100 тонны багтаамжтай), Хөвсгөл аймгийн Мөрөнд 1 (150 тонны багтаамжтай) зэрэг 27 гаруйг барьж байгуулсан байдаг.

3 сарын өмнө
ТОП 100 БА ТӨРИЙН ӨМЧИЙН РЕФОРМ

төрийн өмчит оролцоотой компаниуд 2021 оны ТОП-100 компанийг тэргүүлсэн нь анхаарал татаж буй.

3 сарын өмнө