Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үнэ тарифыг зургадугаар сарын 1-нээс нэмсэн. Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны тушаалаар 1 хүн км өртгийг 60-75 төг байхаар тогтоосон байдаг. Энэ жишиг тарифыг тогтоохдоо тухайн үеийн 1 литр түлш 2430 төгрөг байхад тогтоожээ.
Өчигдөрөөс мөрдөж эхэлсэн үнэ тариф нь тухайн жишиг тарифын хүрээнд дээд хязгаарт хүргэж байгааг Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Үнэ тарифыг дараах хүснэгтээс харна уу.