СЗХ-оос "ИНВЕСКОР ББСБ" ХК-д нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл олголоо

2022 оны 6 сарын 102022-06-10
СЗХ-оос "ИНВЕСКОР ББСБ" ХК-д нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрөл олголоо

Хэдхэн жилийн өмнө та гар утаснаасаа зээл авч болно гэж төсөөлж байсан уу?

Одоо бол хүн бүрийн хэдхэн минутын дотор шийдчихдэг энэхүү үйлчилгээг Инвескор ББСБ нь технологийн дэвшилд тулгуурласан “Pocket” аппликэйшнээрээ үзүүлж байна.

Мөн та Монголын санхүүгийн байгууллага олон улсад үйл ажиллагаа явуулж гадаадын иргэдийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэнэ гэж бодож байсан уу?

Тэгвэл “Инвескор ББСБ” ХК нь Монгол дахь салбар нэгжүүдийнхээ тоог нэмж харилцагчдадаа ойртохоос гадна Киргизстанд хэд хэдэн салбараа нээж амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Тун удахгүй Казакстан, Узбесктанд энэ туршлагыг  хэрэгжүүлэхэд бэлэн болжээ.

Түүнчлэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Рио Тинто компанитай хамтран бизнес эрхлэгчид, тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг үзүүлж байна.

Өөрөөр хэлбэл “Инвескор ББСБ” ХК нь 2019 онд олон нийтэд /IPO/ хувьцаагаа санал болгохдоо дотоод гадаад зах зээл дэх үйл ажиллагаагаа өргөжүүлэх замаар хувьцаа эзэмшигчдийнхээ хөрөнгө оруулалтыг өсгөнө гэсэн амлалтдаа хүрч байна.  

Тиймээс тус байгууллагын санхүү болон үйл ажиллагааны амжилтыг үнэлэн  Санхүүгийн Зохицуулах Хорооны 2022.06.08-ны өдрийн хуралдааны шийдвэрээр “Инвескор ББСБ” ХК-д нэмэлт хувьцаа /FPO/ гаргах зөвшөөрлийг олголоо.

Инвескор санхүүгийн байгууллагын цэвэр ашиг салбарын өсөлтөөс өндөр буюу 2021 онд 19 тэрбум төгрөгт хүрсэн нь салбарын нийт ашгийн 9 хувийг дангаар бүрдүүлж байгаа бол хувьцааны ханш нь анхны үнээс 173 хувиар өсөж 2021 онд 1.79 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон байна.

Тиймээс “Инвескор ББСБ” ХК нь санхүү болон үйл ажиллагааны энэхүү “ӨСӨЛТ”-ийн үр шимийг хөрөнгө оруулагчидтайгаа хуваалцах, үйлчилгээгээ дэлхийд “ТЭЛЭХ”, бизнес эрхлэгчдийн “АМЖИЛТ”-ын түүхийг бүтээх  зорилгоор нэмэлт хувьцаагаа гаргахад бэлэн болжээ.

 

Нэмэлт хувьцааны хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлэх /FPO/ үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК ажиллаж байгаа бол туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ХХК ажиллаж байна.

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө