Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэх үү?

2022 оны 6 сарын 222022-06-22
Монголбанк бодлогын хүүгээ дахин нэмэх үү?

Монголбанкны  Мөнгөний бодлогын хороо өнгөрсөн даваа гаригт хуралджээ. Тус хорооноос гаргасан шийдвэрийг өнөөдөр үдээс хойш танилцуулах юм. Банкны зүгээс өмнөх хурлаар /2022.03.24/ инфляцитай уялдуулан  мөнгөний бодлогын хүүг 2.5 хувиар нэмж 9 хувь болгосон.  Тэгвэл энэ удаагийн хурлаар мөнгөний бодлогын хүүг дахин нэмж болзошгүй гэх таамаг байна.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн зүгээс өнгөрсөн тавдугаар сард инфляци тогтворжиж байгааг мэдээлсэн. Гэхдээ хэрэв инфляци өссөөр байвал бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр аргагүй гэсэн байр суурийг илэрхийлж байсан юм.

Тэрбээр “Мѳнгѳний бодлогын хороо өнгөрсөн 1-р улиралд үнийн түвшний өсөлт эрчимжсэн нѳхцѳлд инфляцын цаашдын хүлээлт эвдэгдэхээс сэргийлж бодлогын хүүг нэлээд огцом ѳсгѳж, дунд хугацаанд тогтворжуулах зорилгоор шийдэмгий арга хэмжээг авсныг та бүхэн сайн мэдэж байгаа. Цаашид ч Монголбанк инфляцыг зорилтот түвшинд хүргэхэд чиглэн бодлогын бүх арга хэрэгслээ ашиглах болно” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдээлсэн билээ.

Эдийн засагчдын зүгээс өмнө нь  мөнгөний бодлогын хүүг 9 хувьд хүргэж 2.5 хувиар нэмэгдүүлснийг хатуу шүүмжилж байв.  Учир нь инфляци 15 хувь давсан байхад бодлогын хүүг чангаруулах нь нийгэм, эдийн засагт олон сөрөг үр дагавартай болохыг  анхааруулсаар өнөөдрийг хүрсэн.

Наад зах нь, зээлийн хүү өсч, иргэдийн худалдан авах чадвар буурах эрсдэлтэй болохыг хэлж байсан. Товчхондоо бодлогын хүүг нэмэх нь оновчтой арга биш болохыг сануулсаар байв.

Магадгүй энэ удаагийн Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг нэмэхээр болбол нэг хувиас хэтрүүлэхгүй байхыг зарим эдийн засагч зөвлөв.

Энэ тухай эдийн засагч Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монгол банк мөнгөний бодлогын хүүг нэмэхээс өөр арга байхгүй. Үүнийг дэмжиж байгаа. Эдийн засаг хасах үзүүлэлт рүү орсон уналттай үед мөнгөний бодлогын хүүг нэмэх нь сөрөг талтай ч инфляцын өсөлт, мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлана. Гэхдээ бодлогын хүүг огцом нэмэгдүүлэхгүй нэг хувиас хэтрүүлж болохгүй. Ийм боловч бодлогын хүүг нэмэгдүүлснээр оновчтой үр дүнд хүрнэ гэж харахгүй байна. Яагаад гэвэл, барааны нийлүүлэлт хэвийн болсон цагт л  инфляци тогтворжино” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 15.1 хувьтай байгаа бол Улаанбаатарт 16.1 хувьд хүрээд байна.Үндэсний статистикийн хорооны тавдугаар сарын нийгэм, эдийн засгийн статистикаас харвал мөнгөний нийлүүлэлт 27.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 190.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн улсын нэгдсэн төсөвийн орлого нэмэгдсэн ч тэнвэржүүлсэн тэнцэл алдагдалтай, хэрэглээний бараа үйлчилгээний үнэ 1.4 хувиар өссөн дүнтэй байгаа юм.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө