Эрдэнэс Сольюшинс ХК нэгж хувьцаагаа 108 төгрөгөөр үнэлж захиалгаа эхлүүллээ

2022 оны 6 сарын 222022-06-22
Эрдэнэс Сольюшинс ХК нэгж хувьцаагаа 108 төгрөгөөр үнэлж захиалгаа эхлүүллээ

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй программ хангамжийн анхны нээлттэй компани “Эрдэнэс сольюшинс” ХК нь 9.5 хувиа олон нийтэд 1.8 тэрбум төгрөгөөр санал болгож байна. Нэг ширхэг хувьцааны үнэ 108 төгрөг.

Татан төвлөрүүлж буй хөрөнгийг өөрийн охин компани болох “Эйс ассошиэйтс ББСБ”-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, мөн онлайн худалдааны компани “Кларо Трейд” ХХК-д хөрөнгө оруулж үйл ажиллагаа өргөтгөх юм байна.

“Эрдэнэс сольюшинс” ХК нь 2022 оны 05-р сард Бүгд Найрамдах Энэтхэг улсын программ хангамжийн “Trempplin PVT Ltd” компанитай хамтран ажиллах санамж бичиг зуржээ.

Санамж бичгийн хүрээнд программ хангамжийн төсөл хамтран хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон улсын зах зээлд нийлүүлэх, хамтарсан компани байгуулахаар тохиролцсон байна. Түүнчлэн “Эрдэнэс сольюшинс” ХК нь АНУ-ын Делавер мужид 2022 оны 06-р сарын 06-ны өдөр “Erdenes America” LLC охин компаниа тус улсад программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зорилгоор байгуулжээ.

Компанийн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны 06-р сарын 22-ны өдрөөс 2022 оны 06-р сарын 28-ны өдрийн хооронд явагдах юм байна.

Иргэд өөрийн “Эрдэнэс Тавантолгойн” ХК-ийн үнэт цаасны дансаар захиалга өгөх боломжтой. Хэрэв онлайн захиалга хийх бол https://goodsec.mn/ipo холбоосоор хандаж болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Гүүд сек ҮЦК компанийн 11-331878 утсаар авч болох ажээ.

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө