Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал БНСУ-ын Сөүл хотод болж байна

2022 оны 6 сарын 242022-06-24
Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал БНСУ-ын Сөүл хотод болж байна

Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн аялал жуулчлалын салбарын бага хурал (World Tourism Industry Conference 2022), 37 дахь удаагийн Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн (The 37th Seoul International Travel Fair)-д тус тус оролцож байна.

Дээрх арга хэмжээнд нийт 40 гаруй улсын 250 төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд “Аюулгүй аялал жуулчлал”, “Эко аялал жуулчлал” сэдвээр зохион байгуулагдсан аялал жуулчлалын сайд нарын форумын үеэр дэд сайд Г.Түвдэндорж Монгол Улсын аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын тухай танилцуулж, арга хэмжээнд оролцож буй улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлж ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийллээ.

Мөн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж бага хурлын үеэр БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын сайд ноён Пак Бо Гён, Камбожийн Хант Улсын Аялал жуулчлалын дэд сайд ноён Тонг Ратасак, БНСУ-ын Аялал жуулчлалын холбоо (Korea Tourism Association)-ны дарга ноён Юн Ёонг Хо нартай уулзаж аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дэд сайдаар ахлуулсан багийн бүрэлдэхүүнд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлогыг зохицуулах газрын мэргэжилтэн Н.Болормаа, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Б.Батцэцэг нар ажиллаж байна.

May be an image of 6 people, people standing and indoor

May be an image of 8 people, people standing, suit and flower

May be an image of 3 people and people standing

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө