Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2022 оны 6 сарын 242022-06-24
Монгол дахь Америкийн худалдааны танхимын Удирдах зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Удирдах зөвлөлийн дарга Жэймс Лиотта тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын болон бизнесийн орчны шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн улс орнуудтай, ялангуяа гуравдагч хөршүүдтэйгээ харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан хөгжүүлэх, харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогыг боломжит бүх талаар дэмжин ажиллаж байгааг Ерөнхийлөгчийн зөвлөхүүд онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “100 жил – 10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх, монгол хүний эрүүл мэнд, хүнсний хангамж, аюулгүй байдал зэрэг асуудлаар тодорхой бодлого шийдвэр гарган, үндэсний хэмжээний хөдөлгөөнүүдийг өрнүүлж, уг асуудлуудад онцгойлон анхаарч, УИХ, Засгийн газартай хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв.

Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс Монгол Улсын бизнесийн орчныг сайжруулах, түнш орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлд санал солилцож, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

1 өдрийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө