ЭМДЕГ: Дараах рашаан сувиллын газар ЭМД-аар нас харгалзахгүй төлбөр хөнгөлнө

2022 оны 6 сарын 242022-06-24
ЭМДЕГ: Дараах рашаан сувиллын газар ЭМД-аар нас харгалзахгүй төлбөр хөнгөлнө

Цар тахлын хоёр жил, хаврын ядаргаа, санхүүгийн хүндрэл, хотын стрессийн тухай түмэн бодлыг хоёрхон үг сатааруулахаар байна. "Зуны амралт". Ажил амралтаа зохицуулсан иргэд байгалийн үзэсгэлэнт газруудад аль тохь тухтай амралт сувилал, рашаан, нутаг орон, ахан дүүсээ зорих болж байна.

Хэрэв та Эрүүл мэндийн даатгал төлдөг л бол залуу хүн, хүүхэд, өндөр настан, ялгаагүй 250 мянган төгрөгийн хөнгөлөлтийг ЭМДЕГ-тэй гэрээ байгуулсан сувиллын газарт эдлэх боломжтой гэдгээ мэдэх үү.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан даатгуулагчдад үйлчилгээ үзүүлэх сувилалын жагсаалтаас харвал 46 аж ахуйн нэгж багтжээ. Тэдгээр ААН-ийн жагсаалт сурвалжилгын доод хэсэгт байгаа. Сувиллаас иргэдэд сэргээн засах болон уламжлалт анагаах ухаан хосолсон эмчилгээ үзүүлэх юм. Хэрэв эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдлэх бол хэрхэн хамрагдах, ямар үйлчилгээ авах талаар зарим рашаан, сувиллын газар дараах мэдээллийг өгсөн юм.

ОРГИЛ: Төлбөрөө бүтэн төлнө

Оргил рашаан сувиллын газрын ажилтан: "Манай сувилал нь байгалийн рашаан, шавар, дорнын болон орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргуудыг хослуулан тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тус сувилал нь найм хоног хэвтэн эмчлүүлэхэд 500 мянган төгрөг. Харин эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөөр 304500 төгрөгөөр эмчлүүлж болно.

Үйлчлүлэгчид эрүүл мэндийн даатгал  2018 оноос хойш бүрэн төлсөн байх ёстой. Мөн хэвтэн эмчлүүлэхээс өмнө төлбөрөө бүрэн төлнө. Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд сувилалд хэвтэн эмчлүүлсний дараа  халамжаас хөнгөлөлтөө авдаг.

Мөн эмэгтэйчүүд, цөсний хагалгаа гэх мэт хагалгаанд орсон хүмүүс листээ бичүүлээд гарна. Бусад тохиолдолд төлбөрөө бүрэн төлөөд хэвтэх боломжтой" гэв.

ГАЛТЫН РАШААН СУВИЛАЛ: Хэт таргалалттай, цөсний чулуутай хүмүүст хориотой

Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаант багийн нутагт байрлах халуун рашаан сувилал нь Тарвагатайн нурууны салбар уулсын дунд хасах цэнэгтэй ионоор баялаг цэвэр ойн агаар, халуун, хүйтэн рашаан хосолсон ховор орд газарт оршино. Энэхүү сувилал нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлттэй амрах боломжтой.

Эмчилгээний төрлөөс шалтгаалж харилцан адилгүй үнэтэй. Хамгийн хямд нь энгийн өрөө 82 мянган төгрөгөөр 5-7 хонож болно.

Эрүүл мэндийн даатгал төлсөн хүмүүст хөнгөлөлт үзүүлдэг учраас илүү ашигтай. Мөн сувилалд өвчтөнд тохирох, тохирохгүй заалтууд бий. Тухайлбал,

Рашаан сувилалд эмчилж тохирох өвчний жагсаалт: 

  • Тархи мэдрэлийн эмгэг
  • үе мөч, хүзүү нурууны эмгэг сүрьеэгийн бус гаралтай үе мөчний өвчнүүд
  • арьсны зарим эмгэг
  •  Амьсалын эрхтний эмгэг
  • бөөрний шээсний эмгэг
  • эмэгтэйчүүдийн эмгэг
  • Хоол боловсруулах замын эмгэг
  • Зүрх судасны эмгэг

Рашаан сувилалд эмчлүүлэх боломжгүй хүмүүсийн жагсаалт

  • Бүх төрлийн хорт хавдар
  • Сүрьеэ
  • Зүрх судасны дутмагшилтын 3-4 үе
  • Унадаг өвчин
  • Халдварт өвчний нууц болон хурц үе
  • Амьсгалын дутлын 2,3-р үе
  • Цус алдаж байгаа үе болон болон мэс заслын дараа цус багадсан бол
  • Элэгний хатуурал
  • Бөөрний эмгэгийн улмаас бөөрний дутагдалтай гэсэн үед
  •  Ходоод, бүдүүн, нарийн гэдэсний шархлаа
  • Цөс бөөрөнд чулуутай
  • Чихрийн шижин өвчин
  • Таргалалтын 3,4-р зэрэг
  • Бамбай булчирхай

Эдгээр өвчний заалттай хүмүүст тохирохгүй

БААТАРВАН: Групп тогтоолгосон хүмүүс төлбөрийн 50 хувиа буцаан авна

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрний дэргэд байрлах Баатарван сувиллын ажилтан дараах мэдээллийг өгсөн.

-Манай сувилал багадаа л 7 хоног хэвтэн эмчлүүлэх боломжтой. Нэг хүний хоногийн 160 мянган төгрөг.

Эрүүл мэндийн даатгал төлдөг бол 145 мянган төгрөгөөр хэвтэн эмчлүүлэх боломжтой. Группт байдаг хүмүүс төлбөрийн 50 хувийг буцаан авна. Одоогоор захиалга дүүрсэн тул наймдугаар сарын  20-оос эхлэн захиалга өгч хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Үйлчлүүлэгчид люкс, хагас люкс, стандарт зэрэглэлийн өрөөнөөс сонгож болно. Сахарын өвчлөлтийг анагаах шидтэй их булагийн рашаан, ходоодны рашаан хүртэх боломжтой.

ЭМДЕГ:  Хөнгөлөлттэй холбоотой гомдол санал ирээгүй

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас даатгуулагчид нас харгалзахгүй рашаан сувилалд хөнгөлөлт эдлэх боломжтой гэх мэдээллийг өгч буй. Харин бодит байдал дээр рашаан сувилалын газруудын дийлэнх нь өндөр настан, жирэмсэн болон эрүүл мэндийн заалттай хүмүүст хөнгөлөлт үзүүлж байгааг хэлж байна. ЭМДЕГ-аас эл асуудлаар “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт  хөнгөлөлттэй холбоотой гомдол санал иргэдээс ирээгүй. Эрүүл мэндийн даатгалын хууль, сонгон шалгаруулах журамд зааснаар тухайн чиглэлээр үйл ажиллагаа эрхтэй магадлан итгэмжлэгдсэн байх үндсэн шаардлагуудыг харгалзан үзэлж хамтран ажилладаг. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг тухайн үйлчлүүлэх газраас иргэн шууд авах боломжтой. Тус гэрээнд заагаагүй, бусад төлбөрийг иргэн өөрөө төлнө гэсэн заалттай” гэлээ.

Эрүүл мэндийн даатгалаар өнгөрсөн онд  хөнгөлөлт авах боломжтой  рашаан сувилал  33 байсан. Энэ тоог  2022 онд нэмэгдүүлж 46 болсон байна. Үүнд дараах рашаан сувилал багтаж буй.

рашаан.jpg

22-1.jpg

22-3.jpg

 

23.jpg

Г.БЯМБАСУВД

 

 

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

20 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө