Гар хөлөө савчиж могойд хазуулахаас болгоомжил!

2022 оны 6 сарын 272022-06-27
Гар хөлөө савчиж могойд хазуулахаас болгоомжил!

Бамбай хоншоорт могойноос болгоомжлохыг мэргэжилтнүүд анхааруулах болжээ. Энэ жилийн тухайд нийслэлд хоёр тохиолдол бүртгэгдсэн болохыг Нийслэлтийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Б.Тэнгис хэллээ. Тэрбээр “Борооны дараа үерээр дамжин бамбай хоншоорт могой нийслэлд их орж ирдэг. Ерөнхийдөө 7-8 дугаар сар хүртэл тархалт нь маш идэвхтэй байдаг. Энэ жил нийслэлийн хэмжээнд Хан-Уул болон Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн. Энэ дагуу бид очиж, могойг аюулгүй газарт байгальд буцаан тавьсан” гэлээ.

Нийслэлийн байгаль орчны газрын өгсөн мэдээллээр иргэд бамбай хоншоорт могой нь нь 70 орчим см урттай, ерөнхий зүс хул шарга болон  хар хүрэн өнгөтэй байдаг аж. Хэрэв могойтой  дайралдвал сонирхож хүрэх, уурлуулахгүй холуур өнгөрөхийг тус газрынхан сануулсан.

Ялангуяа могой нь шууд хүн рүү дайрдаггүй учраас сандарч гар хөлөө савчихгүй байхыг зөвлөж байгаа юм. Учир нь, хүмүүсийн ихэнх нь могойтой таарсан үедээ сандарч гар хөлөө савчих  үйлдэл гаргаснаар хазуулж бэртэх тохиолдол цөөнгүй байдаг аж. Энэ могойг үхэлд хүргэх аюултай хортой могой болохыг мэргэжилтнүүд анхааруулдаг ч хазуулсан хэсэг, шархнаас хамаардаг байна. Магадгүй могойд хазуулснаас хойш шархыг эмчлэхгүй хугацаа алдсан тохиолдолд амь насанд аюултай юм байна. Тиймээс гэмтсэн үед яаралтай эмнэлгийн тусламж зайлшгүй авах ёстой болохыг албаны хүмүүс зөвлөлөө.

Н.МӨНХЦАЦРАЛ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө