У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

2022 оны 6 сарын 272022-06-27
У.Хүрэлсүх: Монголын зохиолчид 30 гаруй жилийн дараа эргэж нэгдсэнд талархаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын зохиолчдын нэгдсэн их хурал Төрийн ордонд болж байна.

Их хурлаар “Уран зохиол-нийгмийн оюун санааны дархлаа”, “Нийгмийн соён гэгээрэлд зохиолчдын оруулах үүрэг,  оролцоо”, “Хүүхэд багачуудыг зөв монгол хүн болгон төлөвшүүлэхэд зохиолчдын үүрэг” зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэж байна.

Мөн салбар хуралдаануудаар яруу найраг, хүүрнэл зохиол, судлал шүүмж, тайз, дэлгэцийн зохиол, хүүхдийн ба орчуулгын уран зохиолын өнөө, ирээдүй, хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцэх юм.

Нэгдсэн их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцож үг хэллээ.

Тэрбээр тусгаар тогтнолыг бататгах, ард түмний эв нэгдлийг бэхжүүлэх, үндэсний ухамсрыг сэргээх, эх оронч үзлийг дэлгэрүүлэх, соёл, боловсролыг түгээх эрхэм үйлсэд үе үеийн соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагчид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэв.

Мөн ард түмний эв нэгдлийн үлгэр жишээ, бэлгэ тэмдэг нь байх үүрэг, хариуцлагаа ухамсарлан Ерөнхийлөгчийн  санаачилгыг дэмжиж, 30 гаруй жилийн дараа Монголын зохиолчдын эвлэлдээ эргэж нэгдсэнд талархал илэрхийлэв.

Цаашид уран зохиолын шилдэг бүтээл, туурвилыг төр, засгаас бодлогоор дэмждэг, урамшуулдаг, түгээн дэлгэрүүлдэг тогтолцоотой болоход анхаарах цаг болсныг хэллээ.

Хүүхдийн зохиолч, утга зохиол судлалын амин сүнс болсон судлаач шүүмжлэгч, мэргэшсэн орчуулагч зэрэг салбарын боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэх шаардлагатайг тэмдэглэв.

Шилдэг бүтээлүүдийг бусад монгол угсаатнуудын хүртээл болгох, орчуулж түгээх, дэлхийн шилдэг зохиолуудыг монгол хэлнээ хөрвүүлэн хүргэх зэргийг эрчимжүүлэх нь  зүйтэй гэж үздэгээ хэлэв.

   Монголын зохиолчдын нэгдсэн их хурлаас Тунхаг бичиг гаргах юм.

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө