Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг нэг хувиар өсгөж 10 хувь болгожээ. Ингэхдээ санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны нөлөө, эрсдэлийг харгалзан үзэж эл шийдвэрийг гаргасан байна. Монголбанкны ооцооллоор инфляц 20 хувьд хүрэхгүй гэж үзэж байгаа аж. Үүнтэй холбогдуулан тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл өгсөн. Тэрбээр,
-Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс бодлогын хүүг 1 нэгж хувиар өсгөлөө. Цар тахлын улмаас Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах төлөвтэй байна. Улмаар Монголын эдийн засгийн өсөлт буурах нөхцөл үүссэн. Төв банкууд мөнгөний бодлогоо илүү хатууруулах төлөвт шилжиж, олон улс үнийн өсөлт эрчимжихэд Орос-Украины тогтворгүй байдал нөлөөлж байна.
Дэлхий нийтэд инфляц эрчимжиж байна. Экспортын голлох түүхий эдийн үнэ дунд хугацаанд эргэн буурах эрсдэлтэй. Харин уул уурхай, хөдөө аж ахуйн салбар идэвхжиж байна. Мөн үйлчилгээний салбараас зочлох, аялал жуучлал, урлагийн салбарт өсөлт гарч байна. Хөдөлмөрийн зах зээлийн уналт зогсож ажилгүйдэл буурч байна. 2022 оны эдийн засгийн өсөлтийг 2,4 хувьд байхаар хадгаллаа.
Олон улсад үүсээд буй үнийн өсөлт хүнсний бус импортын үнийн төлөв үнийг нэмэгдүүлэх зэрэг өндөр түвшинд хадгалагдах нөлөөллүүд байна. Хүнсний ногоо өсөлттэй байна. Намар гарсан ногооны үнэ зарим нь 2 дахин, зарим нь 60-70 хувийн өсөлттэй байна. Эдгээр шокийн нөлөөгөөр инфляц буурах тогтворжих нь улам хойшлогдож байна. Хоёр улирлаар хойшлууллаа. Төлбөрийн тэнцэл 1,51 сая долларын алдагдалтай гарсан. 2022 оны эхний улиралд худалдааны тэнцэл өмнөх үеийн мөн үеэс 3,4 дахин тэлсэн " гэлээ.
Б.ЦЭЦЭГ