Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

2022 оны 6 сарын 232022-06-23
Нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын нийт, Архангай, Хөвсгөл, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн зарим, Дундговь, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн,  Увс, Ховд, Завханы ихэнх, Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Төв, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар дунд, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу байна.

Санал болгох

ХЭМНЭЛТ:  Ганц бие залуусын "зугаа"

Энэхүү чуулганы тухай тус газраас мэдээлэхдээ “Аймгийнхаа хөдөлгөгч хүч болсон залуучуудынхаа тулгамдаж байгаа асуудлыг соргогоор харж тэднийг нөхөрлүүлэх, танилцах боломж олгож буй арга хэмжээ” гэж тодотгожээ.

5 өдрийн өмнө
Өвөрхангай аймаг ус, сүүний ган савны үйлдвэртэй боллоо

"Чиглэл" ХХК хэд хоногийн өмнө тус компанийнхан Өвөрхангай аймгийн түүхт 90, 91 жилийн ойн баяр наадмаар үйлдвэрийн нээлтээ хийж, иргэдэд Хаан банкны орлого нотлохгүй, идэвхтэй дансанд суурилсан лизингийн үйлчилгээгээр, борлуулалт хийж байгаа юм.

8 өдрийн өмнө
Орхон аймагт хурдан морины уралдааныг сарын хугацаанд хориглолоо

Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчин оношлогдож баталгаажсан  тул тус өвчин Орхон аймагт тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор амьд малын шилжилт хөдөлгөөн болон хурдан морины уралдааныг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 9 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл нэг сарын хугацаанд хориглох Засаг даргын А/549 тоот захирамж гарлаа. 

8 өдрийн өмнө
З.Мэндсайхан: Ургац хураалтад 10-15 мянган хүн хэрэгтэй байгаа

Улс даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтэд Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцгойлон анхаарахын зэрэгцээ энэ намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж байгаа. 

8 өдрийн өмнө