Өнөөдөр ОЛИМПЫН ӨДӨР

2022 оны 6 сарын 232022-06-23
Өнөөдөр ОЛИМПЫН ӨДӨР

Одоогоос 128 жилийн тэртээ орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээх санаачилга биеллээ олж, Олон Улс Олимпын Хороо байгуулагдсан түүхтэй.

Энэ өдрийг хүндэтгэн дурсаж, зургадугаар сарын 23-ныг Олимпын өдөр болгон дэлхий дахинаа тэмдэглэх болсон билээ.

Үүнээс хойш баярын хүрээ улам тэлсээр өдгөө 150 гаруй улс Олимпын өдрийг тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ. Улс орнууд олимпын өдрөөр өөр өөрийн онцлогт тааруулан янз бүрийн арга хэмжээ зохион байгуулдаг. Зарим оронд энэхүү арга хэмжээг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт хүртэл оруулаад байна.

МҮОХ-ны хувьд анх 1987 оноос дэлхий дахинаа

олимпын өдрийн нэрэмжит гүйлтийг зохион байгуулах үйлст идэвхийлэн оролцож эхэлснээс хойш жил бүр олон нийтийг хамарсан гүйлтийг өрнүүлж иржээ.

Энэ жилийн хувьд уламжлалт бүх нийтийн гүйлтээс гадна брэйкинг зэрэг олимпын спортын шинэхэн төрлүүдийг олон нийтэд танилцуулах арга хэмжээг зохион байгуулна. Мөн “Парис-2024” олимпын тэтгэлэгт хамрагдсан тамирчдад тэтгэлгийн мөнгийг гардуулж өгөх юм.

Олимпын өдрийн арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд 11 цагаас эхэлнэ.

ОЛИМПЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Санал болгох

Брейк бүжгийн Олимпын эрх олгох форматыг батлав

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг байв.

4 өдрийн өмнө
Олимпын эрхийн оноо олгох Бадминтоны тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхлэнэ

“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох гэж байна

4 өдрийн өмнө
Ё.Басхүү Азийн тивийн аварга боллоо

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг-ын жинд Азийн аварга болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

16 өдрийн өмнө
Найман настай ШАТАРЧИН ОХИН

ФИДЕ-ийн 44 дүгээр шатрын олимпод оролцож буй нээлттэй буюу эрэгтэй ангилалд оролцож буй 186 орны 188 багийн 937, эмэгтэй ангилалд оролцож буй 160 орны 162 багийн 799 , нийт 1738 шатарчин "уулгүй талд, цусгүй байлдаж" буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эдний дундаас хамгийн залуу шатарчинг өнөөдөр танилцуулья.

16 өдрийн өмнө