А.ЛИГДЭН: Монголд америк хөл бөмбөг дөнгөж дэлгэрч байна

2022 оны 6 сарын 232022-06-23
А.ЛИГДЭН: Монголд америк хөл бөмбөг дөнгөж дэлгэрч байна

ОХУ-ын Москва хотын “Московские драконы” гэх америк хөл бөмбөгийн клубийн гишүүн А.Лигдэнтэй ярилцлаа. Тэр 20 настай, тус хотын Олон улсын харилцааны дээд сургуулийн хоёрдугаар дамжаанд суралцаж буй. Түүний хувьд 2019 оноос энэ төрлийн спортоор хичээллэж эхэлжээ.  Эх орондоо байх хугацаандаа олон тэмцээнд оролцож байсан юм.

--------------------------------

-Америк хөл бөмбөг гэхээр монголчуудын хувьд тийм ч шинэ спорт биш. Гэхдээ энэ спортын төрөл хэр их дэлгэрсэн бэ?

-Монголд оростой харьцуулахад америк хөл бөмбөг тийм ч сайн хөгжөөгүй. Харин энэ спортын жинхэн үнэнч фэнүүд бий.  Тэд байнга тоглолт үзэж, зарим нь бүр өөр улсад тоглож байсан.

-Монголд энэ спортын төрлөөр тэмцээн болдог уу?

-Монголд америк хөл бөмбөг дөнгөж хөгжиж эхэлж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд флаг хөл бөмбөгийн төрлөөр тэмцээн зохиогдож ирсэн.  Хамгийн сүүлийн тэмцээнд л гэхэд эмэгтэй, эрэгтэй 5 баг оролцсон. Өнгөрсөн жилээс тэкл хөл бөмбөгийг хөгжүүлэх хөтөлбөр эхэлсэн. Гэхдээ одоогоор зөвхөн хоёрхон баг байна.  Энэ тоо цаашид нэмэгдэнэ.

 

зур2.jpg

-Таны дэмждэг баг?

-Би 2019 оноос америк хөл бөмбөг сонирхож эхэлснээс хойш  “Патриотууд” багийг /Москвагийх биш/ дэмждэг.

 

-Тэгвэл “Драконы” багийн тухайд?

-Анх орост ирэхдээ энд америк хөл бөмбөг тоглодог гэж бодоогүй. Инстаграммаас  “Драконы” багийн тухай мэдээллийг харсан юм. Тус баг шинээр тоглогчид авахаар бүртгэж байгаа туахй зарыг уншаад их гайхсан. Тухайн үед багийн маань лого болон нэр нь таалагдсан болохоор оролдоод үзье гэж бодсон доо.

-“Оружейники” багийн эсрэг анхны тоглолтоо хийсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Энэ бол миний амьдралд тохиолдсон онцгой үйл явдал болсон. Америк хөл бөмбөгөөр жинхэнэ мэргэжлийн тэмцээнд оролцох юмсан гэж байнга мөрөөддөг байсан. Талбай дээр гаргаж, хөл бөмбөг мэдддэг, тоглож чаддаг хүмүүстэй тоглох боломж олгосон клубдээ талархаж байна.

-Таны хувьд энэ спортоор хичээллэснээс хойш олон тэмцээнд оролцож байсан. Хамгийн дурсамжтай үеэсээ хуваалцахгүй юу?

 -Мэдээж миний анхны бөмбөг булааж авсан мөч. Бусад тоглогч нартай адил би үүнийг хийхийг мөрөөдөж байсан.

 

зур3.jpg
зураг.jpg

Санал болгох

Брейк бүжгийн Олимпын эрх олгох форматыг батлав

“Парис-2024” олимпын наадмын хөтөлбөрт шинээр нэмэгдсэн спортын төрөл нь брейкинг байв.

4 өдрийн өмнө
Олимпын эрхийн оноо олгох Бадминтоны тэмцээн Улаанбаатарт өнөөдөр эхлэнэ

“Monnis Mongolia International Challenge-2022” бадминтоны олон улсын тэмцээн наймдугаар сарын 16-21-ний өдрүүдэд Спортын төв ордонд зохиогдох гэж байна

4 өдрийн өмнө
Ё.Басхүү Азийн тивийн аварга боллоо

“Будапешт-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү 66 кг-ын жинд Азийн аварга болж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв.

16 өдрийн өмнө
Найман настай ШАТАРЧИН ОХИН

ФИДЕ-ийн 44 дүгээр шатрын олимпод оролцож буй нээлттэй буюу эрэгтэй ангилалд оролцож буй 186 орны 188 багийн 937, эмэгтэй ангилалд оролцож буй 160 орны 162 багийн 799 , нийт 1738 шатарчин "уулгүй талд, цусгүй байлдаж" буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл эдний дундаас хамгийн залуу шатарчинг өнөөдөр танилцуулья.

16 өдрийн өмнө