ХХААХҮЯ-ны сайдын нэрэмжит грантыг шилдгүүдэд гардуулав

2022 оны 6 сарын 272022-06-27
ХХААХҮЯ-ны сайдын нэрэмжит грантыг шилдгүүдэд гардуулав

Салбарын шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх ач холбогдол бүхий судалгааны үр дүн, эрдэмтэн судлаачдыг дэмжих зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын нэрэмжит грантын шагналыг олгодог уламжлалтай. 

  • Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Мал эмнэлгийн хүрээлэнгийн Үржлийн эмгэг, даавар судлалын лабораторийн эрхлэгч, Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Ц.Долгорсүрэн удирдагчтай “Калдвет бэлдмэл” сэдэвт бүтээлийн баг хамт олон
  • Хөвсгөл аймгийн “Дүүрэн эрхэт” ХХК, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Хүнсний инженерчлэлийн салбарын ахлах багш, доктор С.Сэржмядаг удирдагчтай “Таван цул дотор махан бүтээгдэхүүн” сэдэвт бүтээлийн баг
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа, хөгжлийн төвийн Төв лабораторийн эрхлэгч, доктор З.Энхжаргал удирдагчтай “Ортопед гутал” сэдэвт бүтээлийн баг хамт олонд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Сайдын нэрэмжит батламж, 10,000,000 төгрөгийн грантыг гардуулан өглөө. Шинэ мэдлэг, патентыг үйлдвэрлэлд нэвтрүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачид та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье. 

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө