Я.СОДБААТАР: Хүнсний хангамжийн асуудалд анхаарна

2022 оны 6 сарын 282022-06-28
Я.СОДБААТАР: Хүнсний хангамжийн асуудалд анхаарна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 10 мянга гаруй тонн мах экспортлоход бэлэн болжээ.Эдгээр бүтээгдэхүүнд БНХАУ болон Монгол Улсын Засгийн газрын хоронд байгуулсан хорио цээрийн хэлэлцээрийн шаардлагад нийцэс эсэхт хяналт тавих юм байна.  Нөгөө талаар, тээвэр ложистикийн хүндрэлээс үүдэн зарим бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах экспортын хүндрэл гарч байгааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлэв. Тэрбээр махны асуудалтай холбоотой өнөөдөр мэдээлэл хийсэн юм.

Энэ тухай ярихдаа “Монгол Улсын хүнсний аюулгүй байдал сүүлийн жилүүдэд орхигдсон. Бид дотоодод үйлдвэрлэдэг байсан бүтээгдэхүүнүүдээ хүртэл гаднаас импортолдог боллоо. Хүнсний аюулгүй байдалд тавих хяналт суларч, тээвэр ложистикийн хүндрэлээс болж их хэмжээний чанаргүй бүтээгдэхүүн импортлох, экспортын хүндрэл манай улсад гарч байна. Зарим экспортлоход бэлэн болсон бүтээгдэхүүний хугацаа дуусах зэрэг асуудал гарч байгаа. Иймд цаашид хүнсний хангамжийн асуудалд анхаарал хандуулна” гэлээ. Мөн Эмээлт дэх мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудалд хариуцлага алдсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцож, хатуу хяналт тавихыг Засгийн газраас холбогдох яам тамгын газрын удирдлагуудад үүрэг болгосон байна. Мах боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудалд цагдаагийн ерөнхий газар Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа аж.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө