Дарханы замд Хятадын 150 гаруй хүн ажиллаж байна

2022 оны 6 сарын 302022-06-30
Дарханы замд Хятадын 150 гаруй хүн ажиллаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцна. Түүний хамт холбогдох албаны хүмүүс өнөөдөр хамт очих юм. Засгийн газраас өчигдөр эл асуудлаар хэлэлцсэн тухай мэдээлсэн ч танилцуулаагүй.

Өнөөдрийг хүртэл дөрвөн сайдын нүүр үзэж буй дарханы замын бүтээн байгуулалтын ажил тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.   Засгийн газраас 2018 онд улаанбаатар-дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчлэх шийдвэр гарснаас хойш энэ ажил сунжирсан. Энэ хугацаанд зуны бороо, цар тахал, ажиллах хүчний хомсдол, санхүүжилт зэрэг олон асуудлаас үүдэн замын бүтээн байгуулалтын ажил цалгардсан. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хар толгойгоороо хариуцсан эл бүтээн байгуулалтын ажлыг 2023 онд багтаан дуусгахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хатуу сануулаад буй.

Дарханы замд БНХАУ-ын гүйцэтгэгч байгууллагуудын  150 гаруй  хүн ажиллаж байгаа аж.  Нийт дүнгээр нь авч үзвэл,  авто замын барилга бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй БНХАУ, Монгол Улсын хамтарсан гүйцэтгэгч компаниудын 1200 орчим хүн ажиллаж байгаа юм.

Тухайлбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн төслийг  500 гаруй инженер техникийн ажилтан хариуцаж байгаа аж. Мөн Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтийн төслийг 730 инженер техникийн ажилтан хариуцаж байгаа юм.

Зам тээврийн хөгжлийн яамны өгсөн мэдээллээр авто замын бүтээн байгуулалтын ажлыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр тус тус нийт 10 багц төсөл болгон хуваажээ. Төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгч байгууллагын хийсэн гүйцэтгэлийн санхүүжилтийг тухай бүрт нь хянаж, Сангийн яаманд хүргүүлжээ. Багц ажлуудыг хариуцсан гүйцэтгэгч компаниудыг дурдвал,

АХБ-ны санхүүжилтээр хэрэгжиж буй улаанбаатар-дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн төслийн зам барилгын ажлыг дараах 5 багц хэсэгт хуваан хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Зөвлөх компани:БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” Компани болон туслан гүйцэтгэгч Монгол Улсын “Ай Си Ти Сайн Консалтинг компани”

Гүйцэтгэгч:

  • I багц: “Хэйлонжиан Жинеи Рөүд энд Бридж” компани
  • II багц:“Арж Капитал” ХХК
  • III багц:“Гуйжоу Хайвэй Инженеринг Групп”
  • IV багц:“Чайна Жео-Инженеринг Корпораци”
  • V багц:“Чайна Жео-Инженеринг Корпораци”

ЕСБХБ-ны санхүүжилтээр хэрэгжих төслийн зам барилгын ажлыг дараах 5 багц хэсгээр хэрэгжилтийг зохион байгуулж байна.

Зөвлөх компани: Итали улсын “Аи Ар Ди Инженеринг” компани болон БНЭУ-ын “Интерконтинентал Консалтантс энд Технократс” компанийн түншлэл, хамтран оролцогч МУ-ын “Ай Си Ти Сайн  Консалтинг ХХК

Гүйцэтгэгч:

  • I багц: “Арж Капитал” ХХК болон “М-Ойл групп” ХХК-ийн түншлэл
  • II багц:Жунмэи Инженеринг групп компани
  • III багц:Жунмэи Инженеринг групп компани
  • IV багц:Шанхай Констракшн Групп компани
  • V багц:Чайна Гежөүба Групп компани

Дээрх гүйцэтгэгч компаниудын хариуцаж буй бүтээн байгуулалтын ажлыг дурдвал,

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төслийн зам барилгын ажлыг дараах 5 багц хэсэгт хуваажээ.

  • Багц 1: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар модот давааны ар хүртэлх  37.26 км авто зам
  • Багц 2: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто зам
  • Багц 3: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто зам
  • Багц 4: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто зам
  • Багц 5: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто зам

 

Б.ЦЭЦЭГ

 

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө