Л.ХАЛТАР: Дарханы зам борооны улмаас саатаж байна

2022 оны 6 сарын 302022-06-30
Л.ХАЛТАР: Дарханы зам борооны улмаас саатаж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

ИРЭХ АРАВДУГААР САРЫН 30 ГЭХЭД ЗОРЧИГЧДЫГ ШОРООН ЗАМААР ЯВУУЛАХГҮЙ  

-Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн төслөөр эхний хоёр урсгалтай зам болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр барьж буй хоёр зам байгаа. Нэгдүгээр багцын замын  хучилт дууссан. Будилдаг хоёрдугаар багц нь 41 хувийн гүйцэтгэлгэлтэй байна. Цаг агаарын саатал гарахгүй. Цемент болон замд хэрэглэгдэх түүхий эд материал саатахааргүй бол есдүгээр сарын 15 орчимд хучилт дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна. Гуравдугаар багц 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Ерөнхийдөө чимхлүүр ажил үлдсэн. Мөн будилдаг дөрөвдүгээр багц 27 хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний тооцооллоор  ирэх аравдугаар сарын 30 гэхэд хучилтыг дуусгана. Харин тавдугаар багцын хучилт дууссан.  Европын сэргээн босголт хөгжлийн банкны төслөөр хэрэгжүүлж буй нэгдүгээр багц 38 км орчим  бий. Үүний 36.1 нь хучилт хийж 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний тооцооллоор цаг агаарын нөхцөл байдал зэргийг харгалзаж наймдугаар сарын 1 гэхэд бүрэн хучилтаа хийж дуусна. Ингэснээр Улаанбаатараас гарч буй 37.7 км зам бүрэн урсгалтай болж байна. Мөн баг 2-ын тухайд гэрээ 2023 онд дуусна. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 40 гаруй хувьтай. Багц 3-ын тухайд өнөөдөр 40.8 хувьтай.

Цаг агаарын улмаас хойшлохгүй бол эдгээр багцын хучилтыг хийнэ. Ирэх жил хучилт бүрэн дуусна. Тиймээс аравдугаар сарын сүүлчээр хатуу хучилттай замын хөдөлгөөнийг нээх бүрэн боломжтой. Харин далан гүүрийн ажил борооны улмаас саатаж байна.

Ус үерлэсэн нөхцөл байдал бий. Гэхдээ аравдугаар сарын 15-25-ны хооронд дөрөвдүгээр багцын хучилт бүрэн дуусна. Мөн европын банкны тавдугаар багц 28 км зам одоогоор 4.8 км-ийн хучилттай байна. Бидний тооцооллоор есдүгээр сарын 18-нд хучилт дуусна. Өөрөөр хэлбэл, дарханаас гарч буй 37 км дөрвөн эгнээ  зам дуусна. Ер нь Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 204 км зам ирэх  аравдугаар сарын 30 гэхэд 100 хувь хучилт дуусна. Европын банкны нэг, дөрөв, тавдугаар багц бүрэн хучигдна. Тэгээд хоёр, гурав дугаар хэсэг зарим нь хучилттай энэ жил барилгын ажил дуусна.Тэгэхээр Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй төслийн замын хучилт бүрэн дуусч байгаа учраас ирэх аравдугаар сарын 30-нд иргэдийг шороон замаар явуулахгүй гэсэн үг.  Гэхдээ цементийн үнийн өсөлт, хомсдол, аж ахуйн ажлын тоног төхөөрөмж, асфальт зовудудын  сэлбэг, запас эвдэрсэн үед ихэвчлэн урдаас оруулж ирдэг. Хил гааль хаалттай үед ийм хүндрэл их байна.Дээр нь цаг агаарын нөхцөл бидэнд харш байна. Энэ жил бороо хур их байна. Үүнээс болж ажил саатаж байна. Өнгөрсөн жил 78 хоног бороотой байсан ч ажил гайгүй урагшилсан. Өчигдөр хүчтэй бороо орлоо. Зарим гарамд хүндрэл гарсан. Гэсэнч алийн болгон хүндрэл ярихав дээ, аравдугаарсарын 30-нд хучилттай замаа нээнэ.

Засгийн газраас Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг цемент нийлүүлэхийг үүрэг болгосон

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар цементийн хомсдолтой холбоотой асуудлыг хэлэлцээд тодорхой чиглэл өгсөн. Өөрөөр хэлбэл, “Хөтөлийн Цемент” шохойн үйлдвэрийн захирал Л.Наранбаатарт Дарханы замын бүтээн байгуулалт, Өвөрхангай аймгийн Хүйтний хөндийд замын бүтээн байгуулалтад шаардлагатай замыг ямар нэгэн дараалал харгалзахгүй нийлүүлэх чиглэл өгсөн. Өнөөдрөөс цементүүд нийлүүлэгдэж эхлэх байх.  

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө