Шатахуун, түлшний нөөц улсын хэмжээнд хэвийн байна

2022 оны 6 сарын 302022-06-30
Шатахуун, түлшний нөөц улсын хэмжээнд хэвийн байна

Шатахуун, түлшний хомсдол үүсээгүй, нөөц хэвийн байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Улсын хэмжээнд 06-р сарын 27-ны байдлаар нийт 140,575 тонн шатахууны нөөцтэй байна. Үүнд, А-80 автобензин 9,773 тонн буюу 59, АИ-92 автобензин 53,945 тонн буюу 40, АИ-95 автобензин 5,636 тонн буюу 42, ДТ 68,505 тонн буюу 25, онгоцны түлшний 37 хоногийн буюу хэвийн нөөцтэй.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт 65,595 тонн шатахууны үлдэгдэлтэй байна. Үүнд, А-80 автобензин 2,520 тонн, АИ-92 автобензин 28,466 тонн, АИ-95 автобензин 4,047 тонн, ДТ 27,960 тонн байгаа бөгөөд АИ-92 автобензиний 30, АИ-95 автобензиний 55, ДТ-ний 25 хоногийн буюу хэвийн нөөцтэй байгаа юм.

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө