Чуулган: Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг дэмжив

1
2022 оны 6 сарын 302022-06-30
Чуулган: Д.Ганбатыг огцруулах хуулийн төслийг дэмжив

УИХ дахь АН-ын есөн гишүүд өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. О.Цогтгэрэл нарын гишүүд бүлгийн даргаа авч хаяхын тулд хуулийн төсөл өргөн барьсанд Д.Ганбат гишүүн ундууцан  "Бүлгийн даргын ажлаа сайн хийж байгаа, даргын суудлаа өгөхгүй" гэдэг байр суурийг илэрхийлж байв. Тэгвэл өнөөдөр /2022.06.30/ УИХ-ын чуулганаар дээрх хуулийн төслийг хэлэлцээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Ингээд гишүүдийн яриаг хүргэе.

-----------------------------------------------------------------------------

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Хүний олон хүнээ барьж иддэггүй шүү. МАН-аас УИХ дахь АН-ын даргыг солих чиглэл өгсөн юм байна лээ. Намын хэдэн тэдэнтэй хуйвалдсан нь цаг хугацааны явцад илрэх биз. Та нар АН-ыг их самарч байна шүү. Сөрөг өлсгөлөн чонон сүрэг нэг хонийг барьж идэх санал хураалтыг явуулж байна. Монгол Улсын парламентын түүхэнд энэ хар толбо болж үлдэнэ. Олонх цөөнхдөө зориулж, гэмт хэргээр барьцаалагдсан хэдэн нөхдүүдтэй нийлж хууль батлах гэж байгаа нь тун муухай. Монголын ард түмэн өнөөдөр ядуурлын туйлд орчихсон. Азийн "гөлөг" орон болсон. Азийн "гөлөг" намынхан азийн "гөлөг" ерөнхий сайдтай байгаа нь үнэхээр харамсалтай. Энэ байдал удаан үргэлжлэхгүй байх. Намар хичээл сургууль эхэлнэ. Тэр цагт АН-ын гишүүдтэй ардчиллыг эрхэмлэдэг ард түмэнтэй нүүр тулна. Хуурамч ардчилсан намын бүлэг юм уу дагуул АН гэж байх ёсгүй. Цоохор дээлтэй нөхөртэйгээ нийлээд явна биз. Харин би ардчиллынхаа төлөө ард түмнийхээ төлөө танкчин шиг байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:

-Парламент олонхоороо шийдвэрээ гаргадаг. АН-ын бүлэгт олонхоороо хуралдах ардчиллын зарчим алдагдаад 7-8 сар болсон. Үүнээс гарах гарц гаргалгаа нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Ардчилал гэдэг нэг зөнөсөн, хэлсэн ярьснаа мэдэхгүй өвгөний үгээр явахын нэр биш. Хуулийн дагуу асуудал шийдэгдвэл парламентад суудалтай намууд үзэл бодлын уралдаан хийх боломж бүрдэнэ. Зөрүүд зөнөсөн өвгөн АН-ын бүлгийг даргална гэж юу байх вэ. Сүүлдээ юу ярьж байгаагаа ч мэдэхгүй Украины туг барьчхаад  элийрээд явдаг болж. Ийм хүн парламентад сууж байгаа нь үнэхээр ичгэвтэр. Энэ хуулийг хурдан баталж өгмөөр байна гишүүд ээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Д.Ганбат гишүүний гаргасан "Бүлгийн даргыг намаас томилно" гэх зарчмын зөрүүтэй саналыг дэмжих боломжгүй. Энэ нь  ардчиллын үзэл баримтлалаас ухарсан хэрэг. Ийм зүйл ярьж байгааг нь хараад үнэхээр гайхлаа. Ер нь Д.Ганбат гишүүн эрүүл үү. Уг нь ардчиллын үнэт зүйлийг их ярьдаг хүн дээ. Би хүн шүүмжилдэггүй, хүний хувийн асуудлыг ярих дургүй. Гэхдээ одоо үнэхээр тэвчээр алдарсан учраас хэлье. Д.Ганбат хоёр намаас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан удаатай.  Мөн өлсгөлөн зарлаж байхад шөнө нь гэртээ  харьчхаад өглөө нь талбай дээр ирээд  зургаа авхуулж байсан. Ийм л хоёр нүүртэй хүнийг  бид удаан тэвчсэн шүү. Сүүлдээ бүр  эрх баригч нам руу дайрч байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар: 

-Парламент сөрөг хүчинтэй байх ёстой. Сөрөг хүчин байхгүй учраас ард түмэн сөрөг хүчин хийж байна. Сөрөг хүчин зохион байгуулалтад орж ажиллахыг Үндсэн хуулийн язгуур эрх ашиг шаардах болжээ.  Тиймээс найз нөхөд, танил тал хамаагүй улс эх орны язгуур эрх ашгийн үүднээс УИХ-ын үйл ажиллагаа, зарчимд нийцсэн, бие даасан, нээлттэй, ил тод, цөөнхийн саналыг хүндэтгэж  олон талт   үзэл бодлын үүднээс олонхийн саналд үндэслэж шийдвэр гаргана гэж УИХ-ын эрхэм зорилгод суулгасан.

Бид төрийн сүлдэндээ тангараг өргөсөн хүмүүс. АН-ынхнаас хичээнгүйлэн хүсэх зүйл  байна. Олон ургальч үзлийн үүднээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн тулд цөөнх, сөрөг хүчин зохион байгуулалтад орох хэрэгтэй байна. Цэрэггүй жанжин байж болохгүй. Олонхийн саналаар асуудлыг шийднэ. Парламентын зарчим цөөнхөө хүндэтгэнэ. Олон үзэл бодолд тулгуурлана. Үүнийг хүндэтгэж ажиллахыг АН-ын бүлгийн гишүүдээсээ хүсч байна. Жижиг амбиц, эрх ашгаа  хойш нь тавиад, намаа нэгтгээд улс орныхоо төлөө хамтарч ажилламаар байна. Бидний эцсийн зорилго  улс орон, ард түмний төлөө шүү дээ. Энэ эрх ашгийн үүднээс асуудлаа өөрсдөө  шийдчээч. Гишүүд хууль санаачлаад өргөн барихыг хэлэлцэхгүй байх эрхгүй. Олонхоороо шийдэх зарчмаараа явна.

Э.БУРАМ

 

 

 

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

1 өдрийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө