Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарханы замын барилгын ажлын явцтай танилцлаа. Түүний зүгээс замын барилгын ажил өнөөдрийг хүртэл дуусаагүй байгааг авлигатай холбоотой шүүмжиллээ. Тэрбээр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт “Үнийн зөрүүтэй холбоотой асуудлыг Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай холбож үндсэн шийдлээ гаргах хэрэгтэй. Санхүү, гүйцэтгэгч компанийн чанарын асуудлыг л шийдэх хэрэгтэй. Ажил урагшлахгүй бол үндэсний компаниудаа оруулж дахин тендер шалгаруул. Өнөөдөр үндэсний компаниудад боломж олгосон бол дарханы зам дууссан байгаа” гэсэн юм. Харин салбарын сайд биеэ өмөөрөв. Ерөнхий сайд дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын танилцуулгыг сонсох үеэр,
-Л.Оюун-Эрдэнэ:Асуудлаа Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай зөвшилцөөд гүйцэтгэгчээр нь үндэсний компаниуд ажиллаж, төр хариуцаж болдоггүй юм уу?
-Л.Халтар: Тэгэхээр дахиад тендер зарлах хэрэгтэй болно шүү дээ.
-Л.Оюун-Эрдэнэ:Үгүй яахав дээ, хийж чадахгүй бол цуцлаад шийдэл гаргах хэрэгтэй шүү дээ.
-Л.Халтар: Дөрөвдүгээр багцын тухайд 45 километрийн сүүлийн 20 км болох Загастайн даваа орчимд “Арж Капитал” ХХК хариуцсан. Зэвсэгт хүчний жанжин штаб 15 км-т далангийн ажил хийж байна. Үүнээс өнөөдөр 9 км-ыг нь гаргаад байна. Цаана нь 6 км үлдсэн. Өнөөдөр дөрөвдүгээр багц дээр очиж Батлан хамгаалах яамны сайдад өгөх таны үүрэг бол “Арж рөүд-ийн хариуцаж буй 20 км-ээс 5 кмын цаана тус компанийн гүйцэтгэж буй ажлыг угтуулан далангийн ажилд Зэвсэгт хүчний жанжин штабын ангийг оруулах шийдлийг оруулах юм” гэлээ. Ерөнхийдөө уулзвараа гаргавал бидний ажилд их дэм болох гээд байна.
Л.Оюун-Эрдэнэ: Л.Халтар сайдаа, үнэнийг хэлэхэд авилга авсан зам, зүгээр энгийн замын ялгаа юу байгаа юм. Танд шулуухан хэлэхэд, зөндөө л зам барьж дуусч байна. Төмөр замын том төслүүд хөдөллөө, боомтууд холбогдож байна. Энэ жил таван боомт холбогдох том бүтээн байгуулалт хийж дуусч байна. Загастайн даваа ч дууслаа. Тэгэхээр энэ бол ажлын хариуцлага. Ийм том санхүүжилттэй хоёр төслийг хэдэн нөхөд цаасан компани авчраад л стандартын хувьд алдаа гаргаад л. Одоо дуусчихаж болохгүй, эхэлж ч болохгүй. Цар тахлын улмаас үнийн өсөлт байх нь ойлгомжтой. Хил гаалийн гацаа бий. Гэхдээ дарханы зам дээр үндэсний том компаниуд оролцох боломжийг нь хангасан бол дууссан байгаа. Гэтэл хямд үнэтэй, цаанаа цаасан хэдэн компани оруулж авлига авсан л асуудал. Ийм удаан хугацаанд 400 км зам баригдахгүй байна. Тэгээд стандартын хувьд зөрүүтэй асуудал байхгүй биз дээ.
Л.Халтар:Орон нутагт баригдаж буй замууд суурь нь буталсан чулуун суурьтай. Гэтэл Монголд баригдаж буй хамгийн хүнд хийц нь дарханы замын суурийн доод үе. Энэ бол цементээр бэхжүүлсэн нэгдүгээр үе 20 см. Дахиад цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 см. Энэ бол хоёрдугаар үе нь. Дараа нь асфальтан хучилт орж ирж банйа.Үнэндээ шалтаг яриагүй дарга минь. Энэ зөвхөн 4 км-т бид 600 км замын дээд үеийн ажлыг хийж байна. Харьцангуй хүнд хийцтэй зам. Гэхдээ би хаана ч шалтаг тоочихоо больё гэсэн хатуу зарчим барьсан. Иймд ард нь гаръя л гэж бодож байна.
Б.ЦЭЦЭГ