Швед, Финланд улсууд НАТО-д элслээ

4
2022 оны 6 сарын 302022-06-30
Швед, Финланд улсууд НАТО-д элслээ

НАТО-гийн гишүүн 30 орны дээд хэмжээний уулзалт 2022 оны зургаадугаар сарын 28-30-ны өдрүүдэд Мадрид хотноо тохиож, Орос-Украины асуудал, Умард Атлантын эвслийн стратегийн шинэ үзэл баримтлал, НАТО-гийн бэхжилт, тэлэлт, түншлэл, санхүүжилт, терроризмын эсрэг тэмцэл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Уулзалтад НАТО-гийн түнш Австрали, Япон, Өмнөд Солонгос, Гүрж, Шинэ Зеланд, Украин, Иордан, Мавритани, Босни Герцеговин зэрэг орны төр засгийн тэргүүн, Батлан хамгаалахын болон Гадаад хэргийн сайд нар анх удаагаа оролцлоо.   

Дээд хэмжээний уулзалтаар хэлэлцсэн хамгийн гол асуудал бол НАТО-гийн 2030 он хүртэл баримтлах стратегийн шинэ үзэл баримтлалыг баталсан явдал бөгөөд тус баримт бичигт, ОХУ-ыг эвслийн орнууд болон Европын энх тайван, аюулгүй байдалд учирч буй гол аюул заналхийлэл, Хятадыг тэдэнд учирч буй сорилт хэмээн тодорхойлж, эдгээр аюул заналхийлэл, сорилтыг саармагжуулах зорилгоор НАТО-гийн өндөржүүлсэн бэлэн байдлын хүчний тоог одоогийн 40 мянгаас 300 мянгад хүргэхээр төлөвлөлөө. 

30.jpg

Мөн терроризм, хууль бус цагаачлал, хүний наймаа, кибер халдлага, уур амьсгалын өөрчлөлт, тасалдуулан сүйтгэх технологи зэрэг нь НАТО-д учирч буй уламжлалт бус аюул занал, сорилт хэмээн тодорхойллоо.

Эвслийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор гишүүн орнууд 2024 он гэхэд улсынхаа ДНБ-ний хоёроос доошгүй хувийг батлан хамгаалахад зарцуулах амлалт үүрэг авч, 3.5 тэрбум ам.долларын инновацын сан байгууллаа.

Мадридын дээд хэмжээний уулзалтын хүрээнд НАТО-гийн холбоотон орнуудын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нар тусдаа уулзалт хийж, Эвслийн өмнөд жигүүрийн байдал, Балканы хойгийн нөхцөл байдал, терроризмын эсрэг тэмцэл, цагаачлалын асуудлыг хэлэлцэх зорилгоор Мавритани, Иордан, Босни Герцеговины төлөөлөгчдийг тус уулзалтад урьж оролцууллаа.

zelenzsky.jpg

Дээд хэмжээний уулзалтад Украины Ерөнхийлөгч В.Зеленский цахимаар оролцож, барууны орнуудаас Украинд илүү их, хүнд зэвсэглэл техник нийлүүлэхийг хүслээ.

НАТО цаашид Украинтай урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх, ЗХУ-ын үеийн цэргийн зэвсэглэлээс НАТО-ийн стандартын орчин үеийн зэвсэглэл техник рүү шилжүүлэх, батлан хамгаалах, аюулгүй байдлын байгууллагуудыг шинэчлэх, сэргээн босголтод санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Швед, Финланд улсуудын НАТО-д элсэх хүсэлтийг Турк эсэргүүцэж байсан ч уулзалтын үеэр гуравласан гэрээ байгуулж, улс төрийн тохиролцоонд хүрснээр, дээрх хоёр улсыг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх түүхэн шийдвэр гаргалаа. Гэхдээ шинээр элссэн гишүүд эвслийн 30 улсын парламентаар батлагдсаны дараа гишүүнчлэл нь хүчин төгөлдөр болох юм. 

 

Санал болгох

Хятад улс төрөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ

Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг 17 газар, хэлтэс наймдугаар сарын 16-нд төрөлтийг дэмжих идэвхтэй арга хэмжээг улам боловсронгуй болгож, хэрэгжүүлэх удирдамж гаргажээ

3 өдрийн өмнө
Хятадын Коммунист намын XX их хурлын ач холбогдол

Ши Жиньпиний эрүүл мэндэд асуудал гарахгүй бол Хятадын Коммунист намын XX их хурлаар дахин сонгогдох нь эргэлзээгүй гэж ихэнх ажиглагчид дуу нэгтэй санал нэгдэж байна. Түүнийг улиран сонгогдоход таагүй мэт санагдах зарим хүчин зүйлс, тухайлбал, Ковид-19 халдварыг тэглэх бодлого, эдийн засгийн сааралт зэрэг нөхцөл бий боловч Тайваний хоёр эргийн таарамжгүй байдал, АНУ-Хятадын хоорондын сөргөлдөөн нь Хятадын үндсэрхэг үзэл популизмийг өдөөж Ши Жиньпинийг дахин сонгогдоход түлхэц болж, түүний байр суурь улам бэхжихэд туслаж байна.

8 өдрийн өмнө
Р.Эрдоган, В.Путин нарын уулзалт ба хэлэлцээ

2022 оны наймдугаар сарын 5-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдогантай Сочи хотноо уулзаж, Орос, Украины үр тарианы экспорт,  Оросын байгалийн хийн төлбөр тооцоо, Аккуюгийн атомын цахилгаан станцын бүтээн байгуулалт, Сири болон Ливийн нөхцөл байдал зэрэг асуудлыг хэлэлцлээ.

9 өдрийн өмнө
Байдены Ойрхи Дорнодод хийсэн айлчлал ба Монгол

Монгол Улс Ойрхи Дорнодын бүс нутагтай ойр оршдоггүй боловч энэ бүс нутагт өрнөж буй их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнийг ажиглах, түүнээс манай гадаад бодлого, аюулгүй байдалд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөг судлах шаардлагатай. Энэ зорилгод нийцүүлэн Цагаан Ордоны Ойрхи Дорнодын бүс нутагт хийсэн анхны айлчлалд дүн шинжилгээ хийх замаар АНУ-ын зүгээс тус бүс нутагт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг авч үзэж байна.

14 өдрийн өмнө