ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад хандан захидал илгээжээ

1
2022 оны 7 сарын 12022-07-01
ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг Ерөнхий сайдад хандан захидал илгээжээ

Худалдаа хөгжлийн банкны захирал Д.Эрдэнэбилэг өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан захидал илгээжээ.

Тэрээр захидалдаа  Кью Эс Си компанийн Хөгжлийн банкнаас авсан 192 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банк бүрэн төлж барагдуулсан, Хөтөлийн цементийн үйлдвэрийг төрд авсан явдлыг эсэргүүцэх зүйлгүй бөгөөд цаашдаа хэвийн тогтвортой ажиллуулахыг хүссэн байна.

Мөн Эрдэнэт үйлдвэр, Монросцветмэнтийн 49 хувьтай холбоотой хэлцлээ цаашид үргэлжлүүлж, нэг мөр эцэслэхийг чухалчилжээ.

Тэрээр захидлынхаа төгсгөлд улс орныхоо эдийн засгийн хөгжил, дэвшил, үндэсний үйлдвэржилт болон Шинэ сэргэлтэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, бүх талаар хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Захидлыг хүргэе.

 

0001.jpg

0002.jpg

Санал болгох

Наймдугаар сард 71.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгоно

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 онд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр нийт 1.0 их наяд төгрөгийн зээлийг 13.5 мянган өрхөд олгов.

8 өдрийн өмнө
Сингапурын Хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог Монголд бий болгохоор зөвлөхүүд урьжээ

Сингапур Улс хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоог 60 аад жилийн өмнө бий болгосон. Анх иргэн бүр тэтгэврийн насанд хүрэхээрээ өөрсдийн амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц хуримтлал үүсгэж, төр засаг болон өөр хэн нэгнээс хараат биш байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой байсан бол хөгжлийнхөө явцад эрүүл мэнд, боловсрол, байр худалдан авах, хөрөнгө оруулалтын чиглэлээр ашиглах боломжтой хуримтлалын сан болж хөгжсөн байна.

8 өдрийн өмнө
Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

11 өдрийн өмнө