АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох хүртэл шаардлага тавина

2022 оны 6 сарын 282022-06-28
АН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрох хүртэл шаардлага тавина

Ардчилсан намаас Үндсэн хуулийн Цэц гаргасан шийдвэрээсээ ухарлаа гэж үзлээ. Тус намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр   ээлжит мэдээлэл хийх үеэр ийм байр суурь илэрхийлэв. Энэ талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал хэлэхдээ “Үндсэн хуулийн цэц өчигдөр улс төрийн байгууллага гэдгээ дахин нотоллоо. 2016 онд сонгуулийн холимог тогтолцоо Үндсэн хуулийг зөрчсөн гэж шийдвэр гаргаж байсан Үндсэн хуулийн цэц энэ шийдвэрээсээ буцаад байна. Тус байгууллага нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж байгаа нь улс төрийн захиалгыг биелүүлдэг байгууллага гэдгээ дахин нотолж буй явдал. Ийм байдлаар хандаад байвал манай улсад юу зөв, юу буруу байх вэ? Нэг л зөв, нэг л буруу байх ёстой. Анхан шатны шүүхийн байгууллага биш болохоор Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт маш их харамсаж байна” гэсэн юм.

Мөн тус намын зүгээс Монгол Улсын иргэн бүрт ногдож буй өрийг төрийн эрхийг барьж буй нам хариуцах ёстой гэж үзлээ. 
 

Энэ талаар АН-аас “Монгол Улсын өрийг АН бий болгосон юм шиг нийтэд сурталчилж байгаа. Монгол Улсын нийт өр 33.8 тэрбум ам.доллар болсон. 2016 онд 24 тэрбум болсон. 10 гаруй тэрбум ам.доллароор юу бүтээсэн бэ? Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөөд байна. Энэ асуудлыг МАН хариуцах ёстой. Хээр гадаа илтгэл тавихаасаа илүү иргэдийн худалдан авах чадварт анхаараач. Найр наадам гээд төрийн албаны ажил цалгардлаа. Эдийн засгийн хүнд үед төрийн албаныхан иргэдэд хүндрэл учруулахгүй ажиллахыг шаардаж байна. Цаашид үүнийг засахгүй бол Ерөнхий сайдыг огцрох хүртэл шаардлага тавьж ажиллана" гэв.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

1 өдрийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө