ЭЕШ-д өөрийнхөө оронд хүн оруулсан тул бүх оноог нь хүчингүй болголоо

2022 оны 6 сарын 282022-06-28
ЭЕШ-д өөрийнхөө оронд хүн оруулсан тул бүх оноог нь хүчингүй болголоо

Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 23-26-ны хооронд болж өндөрлөлөө. Шалгалтын дүнтэй холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хийлээ. Тус төвийн өгсөн мэдээллээр, элсэлтийн ерөнхий шалгалтын үеэр утас авч орох, өөр хүн оруулах зэрэг зөрчил гарсан байна.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн шалгалтын байранд өмнөх оны төгсөгч өөрийнхөө оронд өөр хүн оруулсан зургаан тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн Нийслэлийн ЕБС-ийн 67 дугаар сургуулийн байранд шалгуулагч утас авч орсон хоёр зөрчил гарчээ. Энэ тухай БҮТ-ийн захирал Л.Ганбат “Элсэлтийн ерөнхий шалгалтыг нийт 49 байранд зохион байгууллаа. Энэ жил шалгалтын үеэр цөөнгүй зөрчил гарлаа. Дээр дурдсанаар утас авч орсон зөрчлийг шалгуулагчийн өгч байсан хичээлийг хүчингүй болгож байна. Мөн өөрийн оронд өөр хүн оруулсан зөрчлийг тухайн шалгуулагчийн бүх хичээлийг хүчингүй болгох гэсэн заалттай. Тус заалтын дагуу арга хэмжээ авлаа” гэв.

Мөн тэрээр, “Энэ жил ЭЕШ-д 36,253 шалгуулагч бүртгүүлснээс давхардаагүй тоогоор 2,872 шалгуулагч шалгалтын байранд ирээгүй. Шалгалт өгсөн нийт шалгуулагчдын 480-аас бага оноо авсан шалгуулагч 7,333 байна. Уг шалгуулагчид их сургуульд элсэх боломжгүй ч дээд сургууль мөн коллеж суралцах боломжтой. Харин дээд сургуульд орох боломжгүй 400-аас бага оноо авсан суралцагч 1145 байна. Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноо хүрээгүй 1180 шалгуулагчийг дахин нэг боломж олгож наймдугаар сард дахин шалгалтад хамруулна.

Өнөөдрөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудсаар Боловсролын үнэлгээний төвийн сайтаас өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаж цахимаар хэвлэж авах боломжтой” гэв.

Г.Бямбасувд

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө