Засгийн газар зарим ТӨААТҮГ-ыг татан буулгав

1
2022 оны 6 сарын 292022-06-29
Засгийн газар зарим ТӨААТҮГ-ыг татан буулгав

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

-----------------------------------------------

Хуралдаанаар  2022 оноос 2023 онд биржийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг баталжээ. Ерөнхий сайдын зүгээс "Шинэ сэргэлтийн бодлого"-д туссан төрийн бүтээмжийн сэргэлт буюу төрийн өмчит компанудыг олон нийтийн хяналтад оруулах ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Ингэснээр нийт Монголын хөрөнгийн бирж,  Монголын цахилгаан холбоо ХК зэрэг  нийт 25 байгууллагын 34 хүртэлх хувийг олон нийтэд нээлттэй арилжаална. 

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

943FD087-0028-4BC9-AD32-6CB2E02F4EE3.jpg

-Төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын засаглалыг сайжруулах, менежментийг боловсронгуй болгох, бүтэц орон тоог өнөөгийн нөхцөл байдалд нийцүүлэн цомхон, чадварлаг болгох нь чухал сэдвийн нэг болоод байна. Эхний ээлжид 25 компанийг олон нийтийн хяналтад оруулах бөгөөд өр төлбөрийн хувьд харьцангуй гайгүй. 

Тухайлбал:

  • Монголын хөрөнгийн бирж ТӨХК
  • Монголын цахилгаан холбоо ХК
  • Үндэсний давхар даатгал ХК
  • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК
  • Мэдээлэл технологийн үндэсний парк болон 20 төрийн өмчит АЗЗА компаниудын 34 хүртэлх хувийг олон нийтэд  нээлттэй арилжаална. 

Тэргүүн ээлжид Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан олон нийтэд нээлттэй болгоно. 2023 оны нэгдүгээр улиралд багтаан Монголын цахилгаан холбоо ХК, Үндэсний давхар даатгал ХК-ийг  олон нийтэд нээлттэй болгоно. Үлдсэн компаниудыг ирэх 2023 оны нэгдүгээр улиралд багтааж 34 хүртэлх хувьцааг олон нийтэд нээлттэй болгоно. 

"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн хувьд 2021 онд 5 гаруй тэрбумын орлоготой ажилласан. Үүнээс ашиг нь ойролцоогоор 3 тэрбум. 50 гаруй ажилчидтай. 

" Монголын цахилгаан"  холбоо ХК 800 ажилчидтай.   "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК 1400 орчим  ажилчидтай бөгөөд жилийн орлого нь 50 гаруй тэрбум.  Мөн зарим улсын үйлдвэрийн газар, компаниудыг татан буулгах, нэгтгэх процессыг эхлүүлсэн. “Монгол ус”  төрийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг татан буулгах асуудлыг хуралдаанаар шийдвэрлүүлсэн. Учир нь усны асуудлыг хариуцсан агентлаг байгуулагдсан нь  чиг үүргийн хувьд давхардал үүсгээд байсан.

Мөн "Цагаан шонхор" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг "Бөртэ" төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай нэгтгэхээр болсон. 

"Цагаан шонхор" ТӨҮГ-ын хувьд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Тухайн салбарын ажилчдын хувцас, хэрэглэлийг үйлдвэрлэдэг байсан.  "Бөртэ" ТӨҮГ-тай үйл ажиллагаа нь төстэй ч харьяалалын хувьд өөр байсан. "Бөртэ" ТӨҮГ нь Батлан хамгаалан яаманд харьяалагддаг. Тиймээс нэтгэх шийдвэрийг Засгийн газраас дэмжлээ. Цаашид адил, төстэй үйл ажиллагаа явуулдаг компаниудыг нэгтгэнэ. 

Өнөөдрийн байдлаар "Буянт-Ухаа спортын ордон" ТӨҮГ-т  Хятад Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засварын ажил хийгдэж байна. Засварын ажил дуусмагц Буянт-Ухаа спортын ордныг үндэсний шигшээ багийн бэлтгэл сургалтын төв ТӨҮГ-тай нэгтгэнэ. 

Засгийн газрын хуралдаанаар дор дурдсан компаниудын үйл ажиллагааг өөрчлөх, татан буулгах, нэтгэх эсэх асуудлыг  яаралтай судалж наймдугаар сард багтаан энэ асуудлыг  Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэхээр  болсон. Тухайлбал, Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ, сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв ТӨААТҮГ, эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн ТӨААТҮГ-ын нэгтгэн төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчилнө.  Геологийн судалгааны төв ТӨААТҮГ, Үндэсний геологийн албатай нэгтгэнэ. Дараагийн ээлжид Радио телевизийн үндэсний сүлжээ ТӨҮГ, Уур амьсгалын өөрчлөлт судалгаа хамтын ажиллагааны төв, Аялал жуулчлалын хөгжлийн төв, Монгол Кувейтын байгаль хамгаалах  ТӨААТҮГ болон Хөдөө аж ахуйн бирж, Дархан арьс ширний цогцолбор  ХХК зэрэг байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийнэ.

Монгол Улс олон улсын байгууллагуудын дүрмийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг учраас цаашид улсын үйлдвэрийн газар гэх статусийг халж ХХК, ХК гэх жишгээр явна.

Хөгжлийн банкны өрийн тодорхой хэсгийг төрийн болон төрийн оролцоотой компаниудын авсан зээл эзэлж байгаа. Авсан эзэн, зээлийн хэмжээ нь тодорхой учраас өрөө заавал төлж барагдуулах үүрэгтэй. Нэг жишээ татахад, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ Хөгжлийн банкнаас гурван удаа зээл авсан. Тухайн үед зээлээ төлөх боломжтой байсан ч удирдлагын хариуцлагагүй үйлдлээс болж асуудал хүндэрсэн. Уг асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа. 

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх  захирал Х.Алтай:

-Тэргүүн ээлжид Монголын хөрөнгийн бирж ТӨХК 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулахаар тогтлоо. Сүүлийн жилүүдэд монголын хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. 2021 онд монголын хөрөнгийн зах зээл, хөрөнгийн биржийн өсөлт дэлхийд тэргүүлсэн. Энэ хэмжээгээр зах зээлд шинээр олон компаниуд гарч байна. Түүнчлэн Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар арилжааны банкууд тэр дундаа системийн таван банк 2023 оны зургадугаар сарын 30-ны өдрөөс өмнө 34 хүртэлх хувьцааг олон нийтэд арилжаалах шийдвэр гарсан.

Энэ үйл ажиллагаа нь хөрөнгийн биржээр дамжих учраас  хөрөнгийн бирж асаглалын хувьд нээлттэй болох нь энэхүү том шинэчлэлийг илүү амжилттай явуулахад хөшүүрэг болно. Энэ нь монголын хөрөнгийн биржийг шинэ түвшинд гаргаж орлогоо нэмэгдүүлэх, зах зээлийн оролцогчдын оролцоог хангана.  Олон улсын жишээг харахад ч тэр  хөрөнгийн бирж олон нийтийн хяналтад байдаг. 

Хөрөнгийн зах зээлд ямар ч хүн үнэт цаасны компаниар дамжуулан арилжаанд нь оролцох боломжтой. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хуульд "Нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээдэд хувьцааны 5-аас илүү хувийг төрийн өмчит компани хөрөнгийн биржээр дамжуулан олгохгүй" гэж заасан. Иргэд хөрөнгийн биржээр дамжуулан ямар ч бүтээгдэхүүнийг худалдан авах боломжтой. Олон улсын туршлагаас харахад төрийн компаниуд олон нийтэд шилжих нь өмчийг хамгийн шударгаар хуваарилах механизм гэж үздэг. 

Э.БУРАМ

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө