Археологийн олдвор, соёлын өв хулгайлсан хоёр иргэнийг баривчлав

1
2022 оны 7 сарын 12022-07-01
Археологийн олдвор, соёлын өв хулгайлсан хоёр иргэнийг баривчлав

Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд “Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг” шинээр байгуулагдсан. Тус тасаг Монгол Улсын иргэн “Э”, “Б” нарын бүлэг этгээдүүд нь түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлжээ. 

Эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар 38 настай, эрэгтэй “Э” нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл 1, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан нь тогтоогджээ.  Харин 37 настай, эрэгтэй “Б” нь бусадтай бүлэглэн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдоод байна. Дээрх хэрэгт иргэн “Э”-г Улаанбаатар хотоос, “Б” гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус, тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

288985589_568780898186326_3903409177338091265_n.jpg

 

Э.БУРАМ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө