Л.НАРАНБААТАР:Үнийн өсөлтөд цохилт өгч шуудайг нь 15 мянган төгрөгөөр зарна

1
2022 оны 7 сарын 42022-07-04
Л.НАРАНБААТАР:Үнийн өсөлтөд цохилт өгч шуудайг нь 15 мянган төгрөгөөр зарна

Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс цементийн үнийн өсөлтийн эсрэг аян зарлалаа. Энэ талаар тус үйлдвэрийн захирал Л.Наранбаатар өнөөдөр мэдээлэл өгөх үеэр шуудай цементийг дунджаар 15 мянган төгрөгөөр зах зээлд борлуулна гэдгийг онцоллоо. Тэрбээр,

-Цементийн хомсдол үүсэхэд ченжүүд ашиг харж дарсан нь нөлөөлсөн гэж харж байна. Хэрэв ченжүүд цемент дарсан байсан бол зараарай.

Шуудай цементийг 15 мянган төгрөгөөр зарахад та нарын өндөр үнээр зарахаар хадгалсан цементүүд ашигаа өгч чадалгүй, та нар шатна шүү гэдгийг хэлье. Та нар цементийг 15 мянган төгрөгөөр зарах хэрэгтэй. Энэ бол тээврийн зардал шингэсэн үнэ гэж тооцож байна.

Бид үйлдвэрээс нэг шуудай цементийг 11925 төгрөгөөр үйлдвэрлэж байгаа. Сезоны улиралд хоногт 3-4 мянган тонн шуудай цемент улсын хэмжээнд ашигладаг. Ингэж тооцвол хоногт бид 1000-1500 тонн шуудай цементийг Улаанбаатарт нийлүүлэхэд үнийн өсөлтөд цохилт өгнө гэж харж байна. Ер нь үнийн өсөлт Барилгын материалын гол захаас л эхэлж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 44 дүгээр захаас үнэ ханш сонирхлоо. Манай үйлдвэрийн цементийг задгайг нь 280-380 мянган төгрөгөөр зарж байна билээ. Бид үйлдвэрээс  202 мянган төгрөгөөр гаргадаг. Сезоны улиралд хил гаалийн гацалт, тээвэр ложистикийн асуудлаас үүдэн МАК болон манай үйлдвэрт шуудайны нийлүүлэлт тасалдал үүссэн.Улмаар жижиг хэрэглэгчдийн дунд хомсдол үүссэн. Манай үйлдвэрийн тухайд 3 сая цементийн шуудай захиалсан. Иймд энэ оныг дуустал шуудайны хомсдол үүсэхгүй. Үнийн өсөлтийг хязгаарлах асуудалд Улаанбаатар төмөр зам өөрсдийн нөөц бололцоогоор дэмжлэг үзүүлэх байх гэж итгэж байна гэлээ.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө