Д.Ганбат гарсан ч АН бүлэгтэй үлдэнэ

2022 оны 7 сарын 42022-07-04
Д.Ганбат гарсан ч АН бүлэгтэй үлдэнэ

УИХ-ын сонгуулийн дүнгээр парламентад 8-аас доошгүй санал авсан нам бүлэг байгуулж болдог. Энэ дагуу УИХ-ын 2020 оны сонгуулиар парламентад 11 суудал авсан АН А.Адъяасүрэн, Ш.Адьшаа, Ж.Батсуурь, Д.Бат-Эрдэнэ, Б.Бейсен, Д.Ганбат, Н.Ганибал, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Ц.Туваан нарын бүрэлдэхүүнтэй бүлэг байгуулсан. Бие дааж сонгогдсон Н.Алтанхуяг, С.Ганбаатар нар АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн гэх боловч АН-ын бүлгийн гишүүнээр тооцогддоггүй.

Гэтэл өнгөрсөн 7 хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат бүлгийн гишүүнээсээ гарч байгаагаа мэдэгдэхдээ, “АН бүлэг 8 гишүүнтэй. Би гарснаар УИХ-ын тухай хуульд зааснаар АН бүлэг цаашид ажиллах боломжгүй болж тарж байна” гэв. Тэрээр Ж.Батсуурь, Н.Ганибал, Ц.Туваан нарыг өнгөрсөн хавар АН-ын даргын сунгаатай холбоотой асуудлаар намаас, бүлгээс хөөсөн гэж зарласнаа тооцож ярьсан бололтой. Гэхдээ өнөөдөр УИХ-ын Тамгын газрын албан ёсны сайтад АН-ын бүлэг 11 гишүүнтэй хэвээр байгаа нь Д.Ганбат 3 гишүүнээ хөөсөн нь хүчинтэй бишийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, Д.Ганбат намын бүлгээсээ гарлаа гэхэд АН бүлэггүй болохгүй. Намын бүлэг нь цаашид 10 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн үг юм.

Нөгөөтэйгүүр өмнөх парламентын үед УИХ-ын гишүүд намаасаа гарах замаар намаа бүлэггүй болгож байлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан намаасаа хөөгдөж, Л.Болд намаасаа гарч Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намыг байгуулахад тэднийг намаас гарсанд тооцож, АН УИХ-д бүлэггүй болж зөвлөл хэлбэрээр ажиллаж байв. Зөвлөл нь бүлэг шиг завсарлага авах, хууль тогтоомжийн төсөлд санал дүгнэлт өгөх эрх эдлээгүй юм.

Өнөөдөр УИХ-д АН бүлэгтэй, бүлэггүй байх Д.Ганбатын маргаан нь УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг АН-аас сонгогдсон гишүүд өргөн барьснаас болж үүссэн. Энэ нь “31.12.Бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудлыг бүлгийн нийт гишүүдийн олонхын саналаар шийдэж, шийдвэрээ Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлнэ. Улсын Их Хурлын дарга уг шийдвэрийг нэгдсэн хуралдаанд уншиж сонсгоно” гэсэн заалт нэмэх төсөл юм.

Г.Болд

Санал болгох

Үйл ажиллагааг нь зогсоосон сургуулиудын 1567 оюутныг бусад сургуульд хүсэлтийнх нь дагуу шилжүүлэн сургана

Монгол Улсын хэмжээнд 2021-2022 оны хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 147 мянган оюутан суралцаж байв

21 цагийн өмнө
Шүүгчийн 35 сул орон тооны сонгон шалгаруулалтад 156 иргэн нэрээ дэвшүүлж, материал ирүүлсэн байна

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс анхан шатны шүүхийн шүүгчийн 24, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, хяналтын шатны шүүхийн шүүгчийн 3, нийт 35 шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан

1 өдрийн өмнө
НМХГ-ын шаардлагыг зөрчсөн барилгын үйл ажиллагааг дахин зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шаардлагыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан барилгын үйл ажиллагааг зогсоожээ

2 өдрийн өмнө
Х.Баттулга: Ард түмэн АН-ыг хүсэмжилж байна

Ардчилсан намын ээлжит бус их хурал хуралдаж байна. Хурлыг нээж Ерөнхийлөгч асан Х.Баттулга үг хэлэв.

2 өдрийн өмнө