Наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр зарахыг завджээ

2022 оны 7 сарын 42022-07-04
Наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр зарахыг завджээ

Үндэсний их баяр наадмын билетийг энэ сарын 1-нд борлуулж эхэлсэн даруйд дууссан. Билетийг enaadam.mn сайтаар худалдаалах явцад ачааллаа дийлэхгүй саатал гарч иргэдээс “захиалга өгч чадахгүй байна” гэсэн гомдол тасраагүй. Мөн эрэлтээ дагаад Үндэсний их баяр наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарыг дамлаж буй тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар Нийслэлийн цахим хөгжлийн яамнаас мэдээлэхдээ “Төв цэнгэлдэх хүрээлэн 12 мянган суудалтай. Иймд цахимаар борлуулсан. Билет авч чадаагүй үзэх хүсэлтэй хүмүүс олон бий. Тасалбарыг enaadam.mn сайтаар борлуулах үед хоёр сая хүн хандсан. Гэхдээ программ ачааллаагүй.

Борлуулалтын явцад тагнууллын байгууллагаас хяналт тавьсан. Сошиал хуудсаар наадмын тасалбарыг 400 мянган төгрөгөөр зарна гэснийг шалгаж байна.

Цагдаагийн байгууллага тасалбар шаглаж зарсан эсэхийг шалгаж тогтооно. Мөн баяр наадам үзэх сонирхолтой жуулчид олон байна. Иймд жуулчдад зориулсан билетийг Нийслэлийн аялал жуулчлалын газраар дамжуулан оператор тур компаниудад олгож байна. Гэхдээ наадмын үеэр тур операторуудын борлуулалтыг харгалзаж олгож байна” гэлээ. Мөн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний цэг гаргах зөвшөөрлийг Ulaanbaatar.mn сайтаар хүсэлт авсан. Энэ жил зөвхөн аж ахуйн нэгж байгууллагуудад зөвшөөрөл өгнө. Харин иргэнд зөвшөөрөл өгөхгүй. Мөн ариун цэврийн байгууламжийг нэмэгдүүлсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Санал болгох

Хорих ангиас оргосон этгээдүүдийг эрэн сурвалжилж байна

Өвөрхангай аймаг дахь хорих ангид ял эдэлж байсан хоёр этгээд өнөөдрийг хүртэл олдоогүй байна

21 цагийн өмнө
БШУЯ: 88 их сургуулийг 67 болгож цөөллөө

Боловсрол шинжлэх ухааны яам тусгай зөвшөөрлийг нь цуцалсан их дээд сургуулиудын талаар мэдээлэл хийж байна.

1 өдрийн өмнө