Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

2021 оны 12 сарын 32021-12-03
Улиастайн шинэ эцсийн 250 метр гудамжийг уран зургаар чимлээ

Хашаан дээр өлгөсөн хивс, монгол гэрийн хана, хашааныхаа хаалгыг сахисан монгол банхар, өв соёлыг харуулсан уламжлалт ахуй зэргийг Улиастай шинэ эцсээс “Ид шидийн орон-2” хүртэлх замд харж, дүрслэх урлагийн ертөнцөөр аялах боломжтой.

Улиастайн шинэ эцсээс Ид шидийн орон хүртэлх нийт 250 метр үргэлжлэх гудамжийг “Улаан булан” төслийнхөн уран зураг, урлагийн бүтээлээр чимлээ. Тэд өөр хаана ч хийгдээгүй, дахин давтагдашгүй бүтээлүүдээрээ ийнхүү тохижуулаад байна.Энэ ажил сар орчим үргэлжилж, 11 сарын дунд үед дуусчээ.

263004138_3370124093214889_6927114506051787448_n.jpg
262946500_509833470005409_5008398266481820457_n.jpg
263034954_629610618225588_3724186191532497570_n.jpg

 

Энэ ажилтай зэрэгцээд тухайн гудамжинд хатуу хучилттай зам тавигдаад байна. Үүнд иргэд ч баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Оршин суугч хүү усанд явах замдаа бидэнтэй таарч сэтгэгдэлээ хуваалцсан. Тэрээр энэ уран бүтээлүүд зурагдсанаар гудамж талбайд өнгө нэмж, сэтгэл санааг гоё болгож байгааг хэллээ. Харин бусад оршин суугчдын хувьд сайн сайхан зүйл хийсэн хүмүүст маш их талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Учир нь зуны улиралд  шавар шавхайндаа дарагддаг байсан бол одоо хатуу хучилттай зам тавигдаж, уран зургаар тохижуулсан гудамжаар зорчиж байгаадаа баяртай байлаа.

263311732_612178190026201_1990700848914039711_n.jpg
263522846_3123236037999937_8312146372907853164_n.jpg

“Улаан булан” төсөлд 20 орчим уран бүтээлч оролцсоны нэг нь Н.Амарсайхан. Тэрээр нийт 3 уран бүтээл туурвижээ. 

Уран бүтээлч Н.Амарсайхан:

Энэ бүтээлд маань монгол гэрт байдаг, одоогийнхоор бол гал тогоонд байдаг эд хэрэгслүүдийг дүрсэлсэн. Сав, суулга, домбо зэргийг оруулсан. Би Монголын өв соёлын голчилж уран бүтээлдээ тусгадаг. Энэ тулгын хувьд зураг зурсан айлынхаа хүсэлтийн дагуу нэмж зурсан. Нөгөө хоёр уран бүтээл нь нэг айлын хаалган дээр өнгөлөг байх үүднээс олон тод өнгөөр айл бүхэнд байдаг сандлыг зохиомжилж хийсэн. 3 дахь уран бүтээлдээ бол өнгийн зохиомжийг зураасаар илэрхийлж бүтээлээ туурвисан.

263849942_4885522034870107_1501543722015194521_n.jpg
263600433_930506594491572_5575874527466694057_n.jpg

“976 арт галлерей”-н захирал, “Улаан булан” төслийн зохицуулагч Т.Билгүүн:

"Улаан булан төсөл 976 арт галлерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооноос санаачилсан төсөл байгаа. Энэ төслөөр гэр хорооллын болоод захын алслагдмал дүүргүүдэд дүрслэх урлагийг түгээх, түүгээрээ дамжуулж өнгө нэмэх, цаашлаад олон нийтэд дүрслэх урлагийн боловсролыг олгох зорилготой төсөл. Энэ удаад “Ид шидийн орон-2” хүртэлх 250 метр гудамжийг тохижуулж ажиллаа. Энэхүү төслийг Германы Гёте институт, Соёлын яамны Соёлыг дэмжих сан хоёроос санхүүжиж байгаа. Манай төсөлд 20 гаруй уран бүтээлч оролцохоос гадна маш олон оюутан залуус сайн дураараа ирж тусалсан.

Хүмүүс гудамж тохижуулсан ажлыг өнгө нэмсэн гээд эерэг гоё сэтгэгдэлтэй байгаа. Өмнө нь шал өөр гудамж байсан. Одоо ингээд засмал зам тавигдаад, хашаа, талбайн шинэчлэгдсэн учраас хүмүүс сайхан сэтгэгдэлтэй байгаагаа өөрсдөө илэрхийлсэн. Бид нарын хувьд “Ид шидийн орон-2”-ыг сонгосон шалтгаан бол захын дүүргүүд ч гэсэн хүний урсгал ихтэй хэсгүүдийг сонгон гэрэл гэгээ нэмэхээр ажиллаж байгаа.

Бид өнгөрсөн хавар Дэнжийн мянгын захаас уулын нуур хүртэлх гудамжийг “Ногоонбаатар” төслийн хүрээнд тохижуулсан. Мөн “Уулын нуур” цэцэрлэгт хүрээлэнд дахин давтагдашгүй олон уран бүтээл туурвисан.

Ийм урлагийн төслүүд хүмүүст шууд эерэг байдлаар нөлөөлж байгаа нь харагддаг. Хүмүүс ирээд л ямар гоё зураг вэ, ямар учиртай вэ гэж ихээр сонирхож асуусан. Зарим нь шал өөр, гоё болчихжээ хэмээн гайхширч байсан.

Хатуу хучилттай замгүй байсан учраас “Ид шидийн орон-2”-ын зүгээс хороонд хандсанаар бидний төсөл хэрэгжих цаг хугацаатай давхцаж сайхан замтай болсон байгаа" гэв.

263357433_420807136204450_8249459202352950391_n.jpg

Энэ зөвхөн гудамж, талбайг тохижуулахаас гадна “Ид шидийн орон-2” дотор бид хоёр монгол гэр байгуулсан. Энэ монгол гэрт уран бүтээлчийн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайн гэрт гадаадын уран бүтээлчид ирж 2-3 сарын турш амьдарч, монголд гэр хороололд байж үзээд энэ хугацаанд ойр хавийнхаа орчин тойрныг судалж, хаа нэгтээ уран бүтээл туурвих ёстой юм байна. Ийм байдлаар цаашдаа энэ төсөл улам тэлнэ гэсэн үг юм. Мөн гудамж, талбайг тохижуулах дараагийн төслийг Дархан-Уул аймагт хэрэгжихүүлэхээр судалж эхэлжээ.

Улиастайн шинэ эцсээс Ид шидийн орон хүртэлх гудамжийн уран бүтээлүүдээс та бүхэнд хүргэж байна.

263023119_3060045440917947_5247905822954478328_n.jpg
263653517_632580331117372_8511868753496419225_n.jpg
263433298_273256038085961_4492827965753309888_n.jpg

 

262915332_2901840496795457_4549659916102100355_n.jpg
263128895_425849755659635_4606202870322835032_n.jpg

 

Санал болгох

ТУЛГА тойрсон: Сайжруулсан УТАА

Утааг ялсан Ерөнхийлөгчийн шахмал түлш урт хугацааны бодлого биш байсан гэдэг нь энэ цаг мөчид харагдаж байна.

7 өдрийн өмнө
Утааны цаад шалтгаан буюу дутуу хаталттай НОЙТОН шахмал түлш

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх өнөөдөр өгсөн мэдээлэлдээ: “Үнэхээр чийгтэй түлш гарч байгаа бол шалгаж үзэх, түүнийг залруулах, горим болон орцонд өөрчлөлт орсон эсэхийг шалгах” талаар мэдээллээ. Мөн “Складад байгаа буюу бүрэн хатсан 24 мянган тонн түлшээр долоо хоногийн туршид иргэдийг хангаад үзье” гэх мэдээллийг өглөө. Тэгэхээр одоо үйлдвэрээс гарч байгаа шахмал түлш дутуу хаталттай байж болзошгүй нь илүү баттай болоод байна. Харин үүнийг харахын тулд бидэнд долоо хоног шаардлагатай юм.

9 өдрийн өмнө
Тортогт дарагдсан ТАХИЛТЫН айлууд

Бохирдолтой бүсэд 639 айл өрх,  27 аж ахуйн нэгж, байгууллага байдаг гэсэн судалгаа гарсан. Харин өнгөрсөн оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын шийдвэрээр "Тавантолгой түлш" ХК-ийн баруун бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн бүсийн үйлдвэр лүү шилжүүлэх шийдвэр гаргаж хохирогч иргэдийг тайвшруулсан юм. Харин өнөөдрийг хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэхгүй иргэдийг хохироосон хэвээр байгаа юм. 

9 өдрийн өмнө
ТУЛГА тойрсон: Үндсэн хуулийн хэрэгждэггүй заалтууд

"ТУЛГА тойрсон" бичвэрээрээ үндсэн хуульд соёрхон баталсан ч хэрэгждэггүй хэд хэдэн заалтыг бичиж байна.

9 өдрийн өмнө